Орон нутгийн сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

2021-03-01 Дэд онцлох 0

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаар хичээллэж эхэлж байна.

Тодруулбал, аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд танхимын хичээлдээ хамрагдана.

Ерөнхий боловсролын сургуульд танхимын сургалтын эхний нэг сарын хугацаанд агуулгын хоцрогдлыг арилгах давтлага хичээлүүд орох юм. Хэрэв орон нутгаас нийслэлд ирж гацсан сурагчид байвал хот хоорондын хөдөлгөөн нээгдсэний дараагаар аюулгүй байдлаа ханган нутагтаа очсоны дараагаар танхимын хичээлдээ хамрагдах боломжтойг БШУЯ-ны Бага, дунд боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир өмнө нь хэлж байв.

Түүнчлэн орон нутагт танхимын хичээлийг эхлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай бөгөөд нэг ангид суух сурагчдын тоог 20 дээр нэмэх, хасах 5 байхаар түр журам зохицуулжээ.

Харин нийслэл хотод идэвхтэй голомтууд байсаар байгаа тул танхимын хичээлийг эхлүүлэх хугацааг нөхцөл байдалтай уялдуулан товлох юм.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластер өвчлөлийн голомтуудад өчигдрийн байдлаар нийт 2,062 тохиолдол батлагдаад байна. Цар тахлын халдварын улмаас танхимын хичээлийг зайн хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн сурагчид энэ хичээлийн жилд агуулгын алдагдал 22 хувьд хүрээд байгааг нийслэлийн Боловсролын газраас танилцуулсан.

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

Л.Баттөр: Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байна

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Бат

2021-04-10

“Хөл хорионы үеэр 60-аас дээш насны архаг, хууч өвчтэй ахмад настнуудыг гэрээр нь вакцинжуулна”

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хорионы хугацаанд архаг хууч өвчтэй ахмадуудыг гэрээр нь очиж д

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...