Коронавирусын вакцины хоёр тун тарган хүмүүст хангалтгүй болох нь тогтоогджээ

2021-03-02 Нийтлэл 1

Италийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд тарган хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж болзошгүй гэж үзсэн. Вакцин хийлгэсэн эрүүл мэндийн ажилтнуудын биеийг шалгаж үзэхэд жингийн илүүдэлтэй хүмүүст хоёр дахин бага хэмжээнд дархлаа тогтож буй байдал ажиглагдсан байна.

Нэгдүгээр зэргийн таргалалттай буюу биеийн жингийн индекс нь 30-аас дээш хүмүүс коронавирусын халдвараар амиа алдах эрсдэл 50 орчим хувиар , хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл 113 хувиар нэмэгддэг болохыг судлаачид тогтоосон.

Таргалалттай хүмүүс ихэвчлэн зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй байдаг нь үүнд нөлөөлж байна гэж үздэг.

Тэгвэл жингийн илүүдэл яагаад вакцины үйлчлэлийг сааруулж байна вэ?:

Хүнд вакцин хийх үед B болон T эс идэвхжиж хамгаалах горимд шилждэг. Гэтэл жингийн илүүдэлтэй хүмүүсийн хувьд дотоод үрэвсэл ихтэй байдаг учир уг хурд нь маш удаан явагддаг байна. Энгийн ханиадны вакцин дээр хийсэн туршилтын хувьд ч таргалалттай хүмүүст хоёр дахин сул нөлөө үзүүлж байсан нь тогтоогдсон.

Үүний хүрээнд үр дүнтэй вакцинжуулалтын аяныг өрнүүлж массыг дархлаатай болгохын тулд улс орон бүр шинэ төрлийн бодлого баримтлах ёстой болж байна. Жишээ нь жингийн илүүдэлтэй хүмүүст нэмэлт тунг хийх ёстой юу эсвэл хамгийн үр дүнтэй байгаа вакцины төрлийг олж тэдэнд хийх ёстой юу? гэх мэт.

Монгол улс ба таргалалт-

Монгол Улсын хувьд “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааг 1992 оноос хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2017 онд Үндэсний 5 дахь удаагийн судалгааг хийсэн/5 жилийн давтамжтай хийдэг/.

Эдгээр судалгаагаар жил ирэх тусам хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж улмаар таргалалт биеийн жингийн илүүдэлтэй хүмүүсийн эзлэх хувь өссөн дүн харагдаж байсан.

Үндэсний 5 дугаар судалгааны үр дүнд таргалалтын тархалт 5 хүртэлх насны хүүхдэд 11.7 хувь, 6-11 насны хүүхдэд 28.6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдэд 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдэд 49 хувь тус тус байсан билээ.

Хүүхдийн таргалалтын тухайд?

Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн үзүүлэлт нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолсон. Жирэмсэн эхийн хоол тэжээлийн байдал, биеийн жингийн илүүдэл нь хүүхэд илүүдэл жин таргалалттай төрөх, хүүхэд насандаа илүүдэл жинтэй болох эрсдэлийг дагуулдаг.

2016 оны статистикаар, дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай байгаа. Харин манай улсын хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байгаа. Судалгаагаар 6-11 насны сурагчдын 28.6% илүүдэл жин, таргалалттай байна.
Хүүхэд өсвөр үеийн таргалалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь бидний анхаарлыг хамгийн татаж буй цаашид аюул дагуулж болох тулгамдсан асуудал болоод байна.

Таргалалтаас болж амь насаа алдахад хүргэдэг өвчин эмгэгүүдийн тоонд коронавирус нэмэгдлээ. Эдгээр хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах бодлогыг улсаас төлөвлөх нь ач холбогдолтой зүйл болоод байна.

Холбоотой мэдээ

ДАРХЛААЖУУЛАЛТЫГ 15 ХОНОГИЙН ХУГАЦААНД ТҮР ЗОГСООНО

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэ

2021-04-10

Сошиал хуудсыг “зэвсэг”-ээ болгож ашиглах нь – Twitter

Ерөнхий тойм Мэдээлээ чухам хаанаас авдаг вэ гэсэн асуултад Twitter гэж хариулах хүн өдгөө тун ол

2021-04-07

С.Зоригтод Монгол Улсын баатар цолыг нөхөн олгох саналыг дэвшүүлжээ

АН-ын дарга О.Цогтгэрэл: Бид бүгд цул болохгүй бол Монголын ард түмний эрхэд аюул учрах цаг ү

2021-04-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...