Ц.Нямдорж: “Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр суллагдах ёстой

2021-04-01 Нийгэм 0

Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлт болон хэргийн захиалагчийн талаар хэвлэлийнхэнд тайлбар өгөв.

Тэрбээр “2016 оны 3 дугаар сард “С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг худал шалгаж байна. Алдаа гарах магадлал өндөр, сайн хяна” гэдэг бичгийг тагнуул болон прокурорынхонд явуулж байсан. 2016 онд энэ хэргийн анхан шатны шүүх хурал яваuдаж байх үед бүлгийн хурал дээр нэг удаа энэ асуудлыг хөндөж ярьсан. Бүлгийн хурлын протокол бий. Протокол дээр энэ хэргийг эд нар ингээд дуусгана гэж ярьсан нь байгаа. Дахиад 2 удаа бүлгийн хурал дээр ярьсан.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг хамгийн их шалгасан хүн Г.Эрдэнэбат. 2012 оноос Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Дөрвөн төрлийн үүрэг гүйцэтгэсэн. Нэгдүгээрт гүйцэтгэх ажлыг шууд удирдаж байсан. Эрүүдэн шүүх ажиллагаа Эрдэнэбатын гарын үсэгтэйгээр хийгдэж байсан. Хоёрдугаарт мөрдөн байцаалтын ажилд хяналт тавьж байсан. Гуравдугаарт Улсын яллагчийн үүрэг гүйцэтгэсэн. Бүх юмыг Г.Эрдэнэбат прокурор өөрөө хийсэн хүн.

Энэ алдаа гарсан үндсэн шалтгаан бол Элбэгдоржийн даалгавраар хийгдсэн ажиллагаа. Энэ асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр нууцаар хэлэлцэхэд хоёуланд нь Элбэгдорж Аюулгүйн зөвлөлийн гишүүн байсан.

Энэ ажиллагаанд Монголын хуулийн байгууллагын буюу АТГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, Прокурорын ерөнхий газрын удирдлагууд бүгд оролцсон. Миний ярьсан бүхэн протоколтой, үнэн.

2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө Бат-Үүлийг яллагдагчаар татсан. Ганхуяг, Булган, Б.Соднамдаржаа, Т.Чимгээ нартай бүлэглэн Зоригийн аминд халдсан нь нотлогдсон тул яллагдагчаар татав гээд татчихсан. Үүнийг прокурор нотлогдоогүй гээд хаачихсан. Ингэж хэрэг бүрдүүлээд нотолж чадаагүй. Булган, Ганхуягийг суллаад, Бат-Үүлийг хэрэгсэхгүй болгож, заримыг нь хаяад хөдөөний ядарсан хоёр хүнийг шоронд оруулаад дуусгасан.

2016 онд шүүхээр шийтгэсний дараа Улсын ерөнхий прокурор С.Зоригийн амийг хөнөөсөн захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан, тэр тушаал нь хэвээрээ байх.

Захиалгаар хүн хөнөөсөн гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг шийтгэчихээд захиалагчийг хайна гэж ямар юм байхав. Тэгэхээр хайх ажиллагаа нь хийгдэж байгаа байх.

Миний яриад байгаа гол зүйл энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хэлмэгдүүлсэн. Энэ хоёр суллагдах ёстой. Яагаад гэмгүй хүмүүсийг 6 жил шоронд суулгаж байгааг 2016 оноос хойш яг 5 жил ярьж байна.

Энэ хоёр хүнд хилсээр хэрэг үүрүүлэхдээ эрүүдэн шүүх ажиллагаа хийж, яргалсан. Энэ ажиллагааг явуулсан хүмүүс сая хоёр зүйл ангиар ял авсан. Эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хоёр зүйлээр.

Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчинө гэдэг нь жишээлбэл тагнуулын ажиллагаанд явагддаг гүйцэтгэх ажиллагааны тогтоолд УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат гарын үсэг зурж, баталгаажуулсан явдал. Үүнд прокурор гарын үсэг зурдаггүй юм” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...