“Халдварын нууц үедээ вакцинд хамрагдаж болно. Гэхдээ дараа нь яах талаар судалгаа байхгүй”

2021-04-02 Зөвлөгөө 0

Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан ч халдвар авсан хүний тоо 532 болсон гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа хэллээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ч бүрэн дархлаа тогтож амжаагүй байгаа үедээ халдвар авсан иргэдийн тоо 532 болсон байна. Тэдгээр иргэдийг дархлаажуулалтад хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлаагүй гэж үзэж байгаа.

Вакцины хоёр дахь тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтох тул тэр хугацаанд маш сайн халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулж байна.

Түүнчлэн вакцины эхний тунгаа хийлгэснийхээ дараа халдвар авсан дээрх 532 хүнд коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийхгүй. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүнд коронавирусийн эмчилгээ хийж, эмчилгээний явцад эсрэг биет үүсэж буюу бүрэн эдгэрснээс 6-8 сарын дараа дахин шинээр вакцин хийх юм” гэв.

Үргэлжлүүлэн “Халдварын нууц үедээ байхдаа вакцин тариулсан хүн яах талаар ДЭМБ-аас гаргасан судалгаа одоогоор байхгүй. Гэхдээ тухайн хүн дархлаажуулалтад хамрагдаж болно. Тиймээс л халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 323,690 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд буй бөгөөд вакцин хийлгэх иргэд урьдчилж коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэх шаардлагагүй хэмээн үзэж байгаа билээ.

Холбоотой мэдээ

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.IV.19-25

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.IV.19-25/-г хүргэж байна. ХОНЬ Сэтгэл хөдлөл ихтэй байн

2021-04-19

Хатуу хөл хорионы үед гэртээ байх ёстой ГУРВАН шалтгаан

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлчүүд одоогоор дөрөв дэх удаагаа гамшгаас хамгаа

2021-04-14

Сошиал хуудсыг “зэвсэг”-ээ болгож ашиглах нь – Website

Бизнес эрхлэхэд website гэх мэт илүү дутуу хэсгийг алгасаад өөрийн замаар алхаж болно. Гэхдээ юу

2021-04-13

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...