Манай ТАВАН тамирчнаас коронавирус илэрсэн тул жүдогийн Азийн АШТ-д ОРОЛЦОХГҮЙ

2021-04-05 Дэд онцлох 0

Жүдо бөхийн Азийн АШТ-2021 маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 06-нд албан ёсоор эхэлнэ. Өнөөдөр 17.00 цагаас сугалаа болсон юм. Урьдчилсан мэдүүлгээр 30 орны 215 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн ба манай улсын хувьд МУГТ Д.Сумъяа, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй долоо буюу нийт 16 тамирчин оролцох аж. Тухайлбал,

Эрэгтэйчүүдийн 60 кг-д: Л Өнөболд

66 кг-д: ОУХМ Г. Хэрлэн, Ё.Баасанхүү
73 кг-д: Азийн аварга Ц.Цогтбаатар
81 кг-д: Дэлхийн аварга Саеид Маллаеи
90 кг-д: Азийн наадмын мөнгөн медалт, Армийн дэлхийн аварга Г. Алтанбагана
100 кг-д ДАШТ-ний хүрэл медалт Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн
+100 кг-д: ДАШТ-ний хүрэл медалт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр
Эмэгтүүчүүдийн 52кг-д: ОУХМ Л.Сосорбарам, Б.Хорлоодой

57 кг-д: Хөдөлмөрийн баатар олимпын мөнгөн медалт дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн
63 кг-д: Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медалт улсын 5 удаагийн аварга Б.Ганхайч
70 кг-д Ц.Энхчимэг
78 кг-д Э. Гандиймаа нар мэдүүлгээ өгөөд байжээ.
Харамсалтай нь манай тамирчдыг сугалаанд оролцуулаагүй байна. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ.

“ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ЭНЭ УДААГИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХГҮЙ

Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээнд оролцохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хилийн чанадыг зорьсон. Улмаар энэхүү тэмцээнд амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, шагналт тавдугаар байр эзэлсэн билээ.

Гэвч Ташкентын Гранд Сламын дараа манай баг Гүржийн нийслэл Тбилиси хотыг зорьж, тус улсад олон улсын хамтарсан бэлтгэлийг хийсэн. Энэ үеэр манай шигшээ багийн зарим тамирчинаас коронавирусын халдвар илэрч, Тбилисийн Гранд Сламд бүтэн багаараа оролцож чадаагүй. Улмаар коронавирусын халдвар илэрээгүй шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнд оролцож хоёр алт, хоёр хүрэл медальтайгаар багаараа гуравдугаар байр эзэлж тэмцээнээ өндөрлүүлсэн. Тбилист манай 5 тамирчинд тэмцээний өмнөх өдөр короновирусын халдвар илэрснээр тусгаарлалтад орсон бөгөөд ямар нэг ноцтой шинж тэмдэггүй хэвийн байгаа аж. Улмаар короновирусын халдвар илэрсэн манай баг Антальягийн Гранд Сламыг өнжөөд Кыргызстаны Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байв.

Гэсэн ч дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлаас болж, манай тамирчид маргааш эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Учир нь, манай шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Манай шигшээ багийнхны хувьд “Токио2020” олимпийн эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ-үүд хүлээж байна” гэв.

Холбоотой мэдээ

ХӨСҮТ-д тагнуул, цагдаагаас шалгалт орсон нь үнэн

"ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү" сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн

2021-04-20

Нийслэлийн хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод дархлаажуулалтын явуулын цэг ажиллана

Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна.

2021-04-20

С.Бямбацогт: УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ‑ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...