Хорих ял шийтгүүлсэн 70 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

2021-04-05 Дэд онцлох 0

ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хорих ангид коронавирусийн халдвар илэрч, тус ангид саатуулагдсан 50 гаруй хүн эмнэлгийн тусламж авч чадахгүй нөхцөлд байна гэдэг мэдээлэл сошиалд тараад буй. Энэ талаар ШШГЕГ-аас тодрууллаа.

Тус газраас өгсөн албан ёсны хариунд “Шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрсэн.

Халдвар илэрсэн хоригдогч нараас биеийн эрүүл мэндийн байдал хүндэрсэн, шинж тэмдэг илэрсэн зүйлгүй, шаардлагатай хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна. Нийт хоригдогч нараас /ПГУ/ шинжилгээ авсан бөгөөд өнөөдрөөс вакцинд хамруулах ажлыг эхлүүлээд байна. Нийт батлагдсан тохиолдол 70, үүнээс 18-ыг нь цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарласан. Үлдсэн 52 тохиолдлыг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409 дүгээр хаалттай хорих ангид /шүүхээс шинээр хорих ял шийтгүүлсэн хүмүүсийг түр тусгаарлах байр/ тусгаарлан эмчилж байна” гэжээ.

Мөн тус газар нь НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос гаргасан эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах, ямар төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах талаарх зөвлөмж, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

ХӨСҮТ-д тагнуул, цагдаагаас шалгалт орсон нь үнэн

"ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү" сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн

2021-04-20

Нийслэлийн хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод дархлаажуулалтын явуулын цэг ажиллана

Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна.

2021-04-20

С.Бямбацогт: УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ‑ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...