Владимир Путин өөрийг нь дахин хоёр удаа сонгогдохыг зөвшөөрсөн хуулийг батлав

2021-04-06 Дэд онцлох 0

ОХУ нь өнгөрсөн оны зун бүх нийтийн санал асуулгаар үндсэн хуулиа шинэчлэхээр болсон билээ.

Энэхүү шинэчлэлтээс өмнө ерөнхийлөгчийн албан тушаалд нэг хүн дараалан хоёроос дээш удаа сонгогдохыг хориглодог байв. Үүний дагуу одоогийн ерөнхийлөгч Владимир Путин нийт дөрвөн удаа сонгогдож ажиллахдаа дунд нь нэг удаа завсарлаж байжээ.

Одоо тэрбээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа ба 2024 онд бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа дахин сонгогдох боломжгүй болох байв.

Харин өнгөрсөн зун ОХУ-ын иргэдийн 78.56 хувийн саналаар үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн дагуу Путиний ерөнхийлөгчөөр сонгогдсон тоог тэглэж, 2036 он хүртэл улс орноо удирдах боломжийг нээжээ.

Тэр үед Путин 84 настай байх юм. Хэрвээ ингэж чадвал тэр Оросын эзэнт гүрнээс хойш төрийн тэргүүнээр хамгийн удаан ажилласан хүн болно. Одоогоор Иосиф Сталин Зөвлөлт Холбоот Улсыг 29 жил удирдсан үзүүлэлтээр тэргүүлж байгаа.

Владимир Путин өчигдөр энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурж баталснаар хэрэгжиж эхэлжээ.

Хуулийн нэмэлт өөрчлөлт зөвхөн Путиний сонгогдсон хугацааг тэглээд зогсохгүй ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлагыг өндөрсгөсөн байна.

Тухайлбал нэр дэвшигч өмнө нь ямар нэг гадаад улс орны иргэний харьяалалтай байгаагүй, ОХУ-д хамгийн богинодоо 25 жилийн турш амьдарсан байх ёстой болжээ. Мөн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон уртасгасан юм.

Эх сурвалж: Russia Today

Холбоотой мэдээ

ХӨСҮТ-д тагнуул, цагдаагаас шалгалт орсон нь үнэн

"ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү" сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн

2021-04-20

Нийслэлийн хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод дархлаажуулалтын явуулын цэг ажиллана

Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна.

2021-04-20

С.Бямбацогт: УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ‑ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...