Дубайд нүцгэн зургаа авхуулсан модель бүсгүйчүүд зургаан сар шоронд хоригдоно

2021-04-06 Дэлхийд 0

Ням гарагийн орой Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын нэгэн өндөр барилгын тагтан дээр 20 гаруй нүцгэн эмэгтэй зураг авхуулж байгааг харуулсан видео бичлэг сошиал сүлжээнд тарсан юм.

Мэдээлэл тарсны дараа Дубай хотын цагдаагийн газар модель эмэгтэйчүүд болон зураг авах ажлыг зохион байгуулсан хүмүүс болох нийт 40 орчим хүнийг баривчилсан байна.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр модель бүсгүйчүүд бүгд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Орос, Молдов, Украин, Беларусь зэрэг улсын харьяат иргэд байсан гэнэ.

Арабын Нэгдсэн Эмират Улсад исламын шашны шариатын хууль үйлчилдэг тул дээрх ажиллагаанд оролцсон хүмүүс садар самуун үйлдэлд буруутгагдаж, зургаан сар шоронд хоригдох, эсвэл 5,000 дирхамын ($1,300 орчим) торгууль хүлээх нь тодорхой болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Баривчлагдсан модель бүсгүйчүүдийн дотор өөрийнх нь иргэн байгаагүйг Дубай дахь ОХУ-ын консулын газар Даваа гарагт мэдэгдсэн байна. Харин үйл явдлын дүрс бичлэгийг зэргэлдээ барилгын цонхоор авч сошиалд тараасан ОХУ-ын нэг иргэн баривчлагдсан болохыг баталжээ.

Эх сурвалж: ТАСС, Russia Today

Холбоотой мэдээ

Хатан хаан II Элизабет маргааш 95 нас хүрнэ

Хатан хаан II Элизабетийн 95 насны ой маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-нд тохиож байна. Гэхд

2021-04-20

Өнгөрсөн 7 хоногт Covid-19-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт Covid-19-ийн 5.2 сая тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээ

2021-04-20

NASA анх удаа дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт дрон нисгэж чадлаа

АНУ-ын сансар судлалын байгууллага NASA бага оврын дроныг Ангараг гарагийн тэнгэрт нисгэж чадсан

2021-04-19

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...