Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарт шүүх эмнэлгийн шинжээчид шинжилгээ хийжээ
Олимпын аварга Н.Түвшинбаяр архидан согтуурч, найзыгаа нэвширтэл нь зодож гэмтээсэн нь УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн улс төрийн аллагын гүйцэтгэх ажлын бичлэгийг нууцаас гаргаснаас ч илүү дуулиан тариад байгаа билээ. Цагдаагийнхныг хэргийн газарт очихоос өмнө зугтаж, эмнэлэгт хэвтсэн байсан түүнийг өчигдрөөс эхлэн 20 хоногийн хугацаатай цагдан хорьсон.
“Интермед” эмнэлгийнхэн түүнийг тархиндаа битүү гэмтэлтэй хэмээн хууль сахиулагчдад өгөхөөс татгалзаж байсан талаар хэвлэлд мэдээлсэн. Эмч нарын хүлээлгэсэн гурав хоногийн хугацаа дуусмагц түүнийг цагдан хорьсон юм. Цагдаагийн эх сурвалжийн өгүүлснээр архидан согтуурч, бусдад хүнд гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр татаад байгаа.
Бидэнд олдсон мэдээллээр мөрдөгчдийн тогтоолоор хохирогч Э.Энхбат, сэжигтэн Н.Түвшинбаяр нарт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчид өчигдөр шинжилгээ хийжээ. Ухаан ороогүй байгаа, өсөх идэр начин Э.Энхбатад олон төрлийн шинжилгээ, түүнийг зодож гэмтээсэн МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт үзлэг л хийсэн гэх мэдээлэл байна.
Н.Түвшинбаяраас шинжилгээ зайлшгүй авах шаардлагагүй байсан бололтой юм.
0 cэтгэгдэлтэй