Зэвсэгт хүчний анги байгуулагатай холбоотой 506 хэрэг гарсны 10 орчим хувь нь ажлын байранд үйлдэгджээ

2021-04-06 Нийгэм 0

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдаж байна.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Д.Ганзориг гэдэг хүний хандлагаар бол зэвсэгт хүчин өөдлөхгүй юм байна. Ганц удаа хуралдаад өнгөрөх биш анхаарал тавиад ажилламаар байна. Батлан хамгаалах юм уу Жанжин штабын бүлэглэл дээр утас ажлаад нэмэргүй.

Ажлын хэсэг байгуулна, сэтгэл зүй ч ажиллана гээд яах вэ? Гэмтэл учруулж, хүн хөнөөсөн хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн юм бэ? Хохирогчид олон байгаа. Өмнө нь хэнийг ямар байдалтай болгосон хүмүүст ямар шийтгэл оногдуулсан юм бэ гэдгийг ил болгох хэрэгтэй. Бага дарга хүн зодоход байшин, мөнгө ямар хэрэгтэй юм бэ?” гэдгийг тодруулав.

Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир “Цагдаагийн байгууллага цэргийн алба хаагч хохирсон хэргийн судалгааг 2017 оноос эхлэн 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар гаргасан. Үүнд 37 цэргийн алба хаагч хохирсон гэсэн мэдээлэл байна.

16 цэргийн алба хаагч нас барсан, гэмтсэн 21 тохиолдол бүртгэгдсэн. Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулах 8, цэргийн алба хаагчтай дүрмийн бус харьцсан нэг гэх мэт хөдөлмөрийн аюулгүй байдлаар зүйчлэгдсэн 37 тохиолдлын 15 нь шүүхийн байгууллагад шилжсэн ” гэлээ.

105 ХЭРГИЙГ НОТЛОГДООГҮЙ ГЭСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН
Харин Прокурорын байгууллагаас “Прокурорын байгууллагын хэмжээнд эрүүдэн шүүх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл ажилладаг. Зэвсэгт хүчний анги байгууллагатай холбоотой 2010-2020 онд 506 хэрэгт, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Өнөөдрийн байдлаар тус хэргүүдийн 92 хувийг шийдвэрлэсэн. 105 хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 506 хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн. Үлдсэн нь зэвсэгт хүчний алба хаагчид нийгмийн харилцаанд орох явцад үйлдэгдсэн байна. Алба хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Прокуророос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим төрийн байгууллагуудад сургалт явуулдаг. Он гараад нийт 7 хэрэгт хяналт тавьж, хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Удааширсан асуудал байхгүй” гэдгийг хэлэв.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...