Гэрээр тусгаарлагдсан иргэдэд өгөх зөвлөмжийг АШУҮИС-ийн Халдварт өвчин судалалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд професор Н.Оюунгэрэл хүргэж байна.
Ковид-19-ийн халдвартай иргэн хүнд биш хөнгөн хэлбэрээр өвдсөн бол гэрээр эмчилгээг хийн, өрхийн эмчийн хяналтад байхаар болсон билээ.
Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс гэртээ дэглэмээ маш сайн барих ёстой ба улсаас өгч байгаа эм, амин дэмээ уухаас гадна амны хаалтаа тогтмол зүүх, хооллохдоо гэрийнхэнтэйгээ хамт суухгүй, тусдаа буюу өөрийн орон дээрээ хооллохыг зөвлөж байна. Мөн шөлтэй хоол тэр дундаа ахиухан махтай хоол идэж, дулаан хувцаслаж, шингэн зүйл сайн ууж байхыг зөвлөлөө. Түүнээс гадна нэмэлтээр дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэж, хамартаа вифероны мазь түрхэж болно гэв.
Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд улсаас өгч буй эмчилгээний хангамж
Дархлаа дэмжих монгол уламжлалт эм /норов 7, мана/ ууж болно
Хөнгөнөөр өвдсөн иргэд айж сандралгүй эдгээр зөвлөгөөг сайтар дагахад эерэг үр дүн гарна
Халдваргүй, гэр бүлийн гишүүн мөн халдвар авчих вий хэмээн айлгүй, өвчтэй хүнд хяналт тавих
Амны хаалтыг 2-3 цаг тутам солих, боломжгүй бол марлаар 8-10 давхарлаж 2-3 ширхэг маск хийн өдөртөө сольж, угаах
Гар угаах дадлыг хэвшүүлэх. Хоол идэхээс өмнө, бие зассаны дараа гээд гараа тогтмол угаах
50-аас дээш, ахмад насныхан, архаг өвчтэй хүмүүст хүндээр тусах магадлалтай ч залуу хүн ч өвдөж, хүндэрч болно гэдгийг санах хэрэгтэй гэв.
0 cэтгэгдэлтэй