ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна

2021-04-07 Дэд онцлох 0

ЭЕШ-ын бүртгэл цахимаар явагдаж байгаа билээ.

Тодруулбал, 2021 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан https://eyesh.eec.mn/ цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас”-ны “Хэвлэх” гэсэн хэсэгт дарж бүртгэлийн хуудсаа хэвлэн авах юм.

Хэвлэж авсан бүртгэлийн хуудас дээрээ тухайн сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулна.

Харин өмнөх оны төгсөгч буюу 2021 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул “Хэвлэх” гэсэн хэсэгт дарж хэвлэж авах боломжтой.

ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 20-ны өдөр 18:00 цагт хаагдах тул бүртгэл дуусахаас өмнө ЭЕШ-даа амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулав.

ЭЕШ-тай холбоотой мэдээ, мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх / http://help.eec.mn/ /-өөс авна уу.

Холбоотой мэдээ

ХӨСҮТ-д тагнуул, цагдаагаас шалгалт орсон нь үнэн

"ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү" сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн

2021-04-20

Нийслэлийн хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод дархлаажуулалтын явуулын цэг ажиллана

Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна.

2021-04-20

С.Бямбацогт: УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ‑ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...