Ази эмэгтэй зодуулж байхад туслалгүй хаалгаа хаасан хоёр ажилтныг халжээ

2021-04-07 Дэлхийд 0

65 настай Ази эмэгтэй зодуулж байхыг харсан ч туслалгүй хаалгаа хаасан оффисын жижүүр хоёр ажилтныг халсан гэж барилгын эзэн мэдээллээ.

Нью Йорк хотын Манхэттэн дүүргийн 43-р гудамжинд байрлах барилгыг эзэмшигч “The Brodsky” байгууллагаас “гуравдугаар сарын 29-нд болсон халдлагын үеэр ажиллаж байсан хоёр жижүүрт хариуцлага хүлээлгэсэн” гэсэн юм.

Жижүүрүүд Ази эмэгтэйг зодуулж байхад юу ч хийгээгүй атлаа гэмт хэрэгтнийг явсны дараа цагдаа дуудаж өгсөн байна.

Халдлага үйлдсэн 38 настай, Брэндон Эллиот гэх эрийг баривчилсан ба танхайн хэрэг үйлдсэн, ялгаварлан гадуурхсан гэх хоёр зүйл ангиар мөрдөн байцаалт явуулж байна.

Хохирогч эмэгтэйн аарцагны яс хугарч, биеийнх нь хэд хэдэн газар няцарсан бөгөөд одоо Манхэттэний эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

Хатан хаан II Элизабет маргааш 95 нас хүрнэ

Хатан хаан II Элизабетийн 95 насны ой маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-нд тохиож байна. Гэхд

2021-04-20

Өнгөрсөн 7 хоногт Covid-19-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт Covid-19-ийн 5.2 сая тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээ

2021-04-20

NASA анх удаа дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт дрон нисгэж чадлаа

АНУ-ын сансар судлалын байгууллага NASA бага оврын дроныг Ангараг гарагийн тэнгэрт нисгэж чадсан

2021-04-19

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...