Ойрын хавьтлуудыг 50 мянган төгрөгөөр тусгаарлана

2021-04-07 Дэд онцлох 0

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлах талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг мэдээлсэн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас тодруулахад “УОК-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны 31 дүгээр тушаалаар тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журамд өөрчлөлт орсон.

Тушаал батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ. УОК-ын тусгаарлан ажиглах байрны шинэ журмын танилцуулгыг Шуурхай штабын дарга Ц.Ганзориг дарга мэдээлсэн. Тусгаарлах байрны нэг хоногийн төлбөр 50 мянган төгрөг байдаг. Тэр журмаараа ойрын хавьтлуудыг тусгаарлана.

Ойрын хавьтал болсон иргэн гэр бүлдээ халдвар тарааж болзошгүй гэдэг үүднээс тусгаарлан ажиглан байранд долоо хоног байрлах хүсэлтээ гаргавал тусгаарлана. Одоогийн байдлаар ойрын хавьтлуудыг гэртээ 14 хоног, хоёрдогч хавьтлуудыг долоо хоног тусгаарлах зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалан тухай иргэн өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байранд байрлах хүсэлтээ гаргавал долоо хоног төлбөртэй тусгаарлана” гэв.

Холбоотой мэдээ

ХӨСҮТ-д тагнуул, цагдаагаас шалгалт орсон нь үнэн

"ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү" сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн

2021-04-20

Нийслэлийн хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод дархлаажуулалтын явуулын цэг ажиллана

Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна.

2021-04-20

С.Бямбацогт: УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ‑ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...