АстраЗенека вакциныг 30 хүртэлх насныханд тарихгүй байхыг зөвлөжээ

2021-04-08 Дэлхийд 0

Оксфордын их сургууль болон АстраЗенека компанийн хамтран боловсруулсан коронавирусний эсрэг вакцины гарч болзошгүй эрсдэлийг судалж үзсэний дараа Европын Эмийн Агентлаг (EMA) “Цусны бүлэгнэлийг вакцины нэн ховор гаж нөлөө” гэж дүгнэжээ.

“Цусны бүлэгнэл үүсэх эрсдэл маш бага байна. Ковид-19-өөс үүдэх эрсдэлээс хамгаалах нөлөөллийн үзүүлэлт нь ховор тохиолдох гаж нөлөөллөөс харьцангуй өндөр байна” гэж Европын эмийн агентлаг мэдэгдэлдээ дурдсан байна.

“Ковид-19 бол хүндрэх, нас барах эрсдэл өндөртэй маш ноцтой өвчин. Коронавирус өдөр тутамд Европ даяар олон мянган хүний ​​амийг авч одсоор байна” гэж EMA-ийн төлөөлөгч Эмер Күүк хэлжээ. Энэ вакцин маш өндөр үр дүн үзүүлдэг, хүмүүсийн өвчин хүндэрч, амиа алдахаас сэргийлж байна гэв.

Харин Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар /MHRA/ АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа учраас 30 хүртэлх насны хүмүүс хийлгэхгүй байсан нь дээр гэжээ. Тус байгууллагаас гаргасан тайланд гуравдугаар сарын 31-ний байдлаар АстраЗенека вакциныг 20 сая хүн хийлгэсэн бөгөөд 79-д нь /18-79 насны 51 эмэгтэй, 28 эрэгтэй/ цусны бүлэгнэл үүссэн ба тэдний 19 нь нас барсан гэж бичсэн байна.

Вакцин, дархлаажуулалтын хамтарсан хороо (JCVI)-ны профессор Вэй Шэн дараах зөвлөгөөг өгчээ. Тэрбээр

АстраЗенека вакцины эхний тунг хийлгэсэн бол дараагийн тунг яг л тэр вакцинаа хийлгэх,

18-29 насны залуус АстраЗенека бус өөр вакцин хийлгэх,

вакцин хийлгэх гэж байгаа хүмүүст зориулж JCVI болон MHRA байгууллагын тайланд үндэслэн мэдээллээ шинэчлэх зэрэг зөвлөгөө өгсөн байна.

Тэрбээр “Бид тодорхой насны бүлгийнхнийг вакцинаа зогсоо гэж зөвлөөгүй. Урьдчилан сэргийлэх үүднээс 18-29 насныхныг АстраЗенека вакцинаас өөр вакцин тариулахыг зөвлөж байна” гэжээ.

Эх сурвалж: gogo.mn

Холбоотой мэдээ

Хатан хаан II Элизабет маргааш 95 нас хүрнэ

Хатан хаан II Элизабетийн 95 насны ой маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-нд тохиож байна. Гэхд

2021-04-20

Өнгөрсөн 7 хоногт Covid-19-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт Covid-19-ийн 5.2 сая тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээ

2021-04-20

NASA анх удаа дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт дрон нисгэж чадлаа

АНУ-ын сансар судлалын байгууллага NASA бага оврын дроныг Ангараг гарагийн тэнгэрт нисгэж чадсан

2021-04-19

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...