Өнгөрсөн хоногт 554 хүнээс халдвар илэрч нэг иргэн нас барлаа /04.08/

2021-04-08 Нийгэм 0

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр

“Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,116 шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,780 болж байна. 554 тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол бусад дотоодод бүртгэгдсэн.

451 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 10,544 болсон.
102 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,689 боллоо.
Аймгуудаас Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа. Улаанбаатар хоттой ойр гэдэг утгаараа тус аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байна.

Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 8,140 боллоо. Халдварын улмаас 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн 2,176

Хүндэвтэр 373

Хүнд 74

Маш хүнд 14 хүн байна.

Дээрх тоо нь зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Үүнээс гадна 2,000 гаруй иргэн хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа.

Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...