Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг байхгүй бол жонхуурч дууслаа

2021-04-08 Дэд онцлох 1

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч болохгүй гэдгийг хэллээ.

Тэрбээр өмнө нь өөртэй нь холбоотой, өөрийнх нь хариуцсан асуудлаар долоон удаагийн хоригийг Ерөнхийлөгчөөс хүлээн авсан бөгөөд бүгд хууль зөрчсөн байсан гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгч надтай холбоотой 7 хориг тавьсан. Бүгд хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Хориг хуульд нийцэж байх ёстой. Байхгүй хуульд хүртэл хориг тавьсан. Нэгдсэн төсөв, улсын төсөв хоёроо холиод тавьсан байсан. Тэр бүгдийг УИХ хүлээн аваагүй.

ҮХЦэцэд нөлөөлдөг байдлаа болих хэрэгтэй. Яагаад Ерөнхийлөгч зам хааж, байгаад ҮХЦ дээр очиж хуралдаж байдаг юм. Монголд засаглал хэв горимдоо ормоор байна. Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг болохгүй бол жонхуурч дууслаа. Хэн нэг хүн таалагдахгүй бол хориг тавьж байдаг байж болохгүй.

Энэ хоригийг хүлээж авч болохгүй. Энэ бол бөгс нь бөөрөндөө, цэр нь цээжиндээ байх эрх үүргийн хуваарилалтыг УИХ хийж байгаа юм. Хариуцсан хариуцсан ажлаа хиймээр байна” гэсэн юм.

Харин сөрөг хүчний зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байгаа нь Үндсэн хуулийн хямралд өртүүлж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төржилт байна гэдгийг онцолж байв.

  • Боловсхол муутай ерөнхийлөгч  жонхуу хийлгүй яаахав, зөвхөн биеийн хүчний хүн , гэхдээ толгой нь дандаа өөрт ашиглахаа сайн мэддэг . Цаг хожиж базаахюум хийж байгаа , баахан новшийн  хүмүүсийг өндөр алба руу тохож албан тушаалаа ашиглагч.

Холбоотой мэдээ

ХӨСҮТ-д тагнуул, цагдаагаас шалгалт орсон нь үнэн

"ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү" сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн

2021-04-20

Нийслэлийн хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод дархлаажуулалтын явуулын цэг ажиллана

Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна.

2021-04-20

С.Бямбацогт: УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ‑ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...