СХД-ийн 17-р хороонд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгалаа

2021-04-08 Дэд онцлох 2

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны үзүүрт нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн барилгыг оршин суугчдын гомдлын дагуу албадан буулгажээ.

Тус барилгыг барьж эхлэхэд хорооны Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас буулгахыг, барилгаа үргэлжлүүлэн барихгүй байхыг удаа дараа сануулсан. Гэвч эзэд нь “Бид хөөцөлдөөд зөвшөөрлөө бараг авч байна. Хүмүүстэй ярьж тохирсон” гэх зэрэг тайлбар хийсээр хөл хорионы үеэр барьж дуусгажээ.

Албадан чөлөөлөлт хийснээр 120 ам метр талбай нийтийн эзэмшилд эргэн шилжиж, хүмүүс зорчих замтай болж байна.

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1400 өрхийн 5600 иргэнтэй, орон сууцны хороолол олонтой. Гэтэл ногоон байгууламж байхгүйн зэрэгцээ далан дагуулж барьсан хуучны тоосгон болон төмөр гарааш, байрны энд тэнд барьсан өргөтгөл олон, хог новшиндоо дарагдаж, шороо бужигнасан орчинтой. Мөн хүүхдүүд хөндөлсүүлж тавьсан машинуудын дундуур аюултай орчинд тоглож байна.

  • Хүний өмч шүү. Социализм коммунизм руугаа буцаад. Дээр үёд л ийм бсан. Гэтэл ардчилал гэж ярьдаг нийгэмд ингэх гэж.

  • Том том 16 давхар офиссын зориулалттай барилгыг анх эрх чөлөөний талбайд усан оргилуур барих зураг гаргаад дараа нь баригдаж байх явцдаа автобусны буудал дээр байсан залууг цохиж алсан байдаг. Гэвч энэ барилга одоо үйлчилгээний том барилга боллн сүндэрлэсэн.. Хэн ч буулгуулж чадахгүй энийг.. Сачий нь дутах биз газрын албаныханы.. 

Холбоотой мэдээ

ХӨСҮТ-д тагнуул, цагдаагаас шалгалт орсон нь үнэн

"ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү" сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн

2021-04-20

Нийслэлийн хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод дархлаажуулалтын явуулын цэг ажиллана

Нийслэлийн болон төрийн өмчийн байгууллагын том оврын 40 автобусыг явуулын цэг болгоод байна.

2021-04-20

С.Бямбацогт: УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ‑ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...