Багцаа буурууллаа гэж 5000 төгрөгөөр “торгодог” Скайтел компани больё оо

2017-09-21 Нийгэм 1

Үүрэн операторуудаас хямд үнийн бодлого баримталж “Монголдоо” гэх багц хэрэгжүүлж хамгийн хямдхан гэдэг сурталчилгааг хийдэг газар бол Скайтел компани юм. Хэрэглэгчид ярихдаа Мобиком төлбөр өндөр гардаг Юнител, Скайтел дундаж гэж өөрсдийнхөөрөө дүгнэн хэлэлцдэг.

Тэгвэл хямд үнэтэй Скайтел компанид нэгэн ойлгомжгүй зүйл байна. Сарын 40,000 төгрөгийн багцаа бууруулаад 20,000 төгрөг болгох гэтэл 5000 төгрөг төлөх ёстой гэж байна. Харин багцаа нэмүүлбэл хураамж авахгүй гэх юм. Тэр 5000 төгрөг ямар учиртай болохыг лавлах гэтэл “мэдэхгүй цаанаасаа л тийм байдаг гэж” оператор уурлангүй хариулж байна.

Багцаа буурууллаа гэж торгож байгаа юм уу гэхээр үгүй гэх. Хүн өөрийн хэрэгцээнд тааруулж багцаа бууруулахад 5000 төгрөг авдаг ямар учиртай газар вэ. Тэр мөнгөнийхөө утга учрыг тайлбарлаад өгч чадахгүй операторууд. Хямд үнэ нэрийдлээр хэрэглэгчдээсээ ийм хэмжээний мөнгө татаж шарахаа нөхдөг хэрэг үү.

Гэтэл адилхан үйлчилгээ үзүүлдэг Мобиком, Юнител зэрэг газрууд багц бууруулахад ямар ч төлбөр авдаггүй. Угаасаа авах ч ёсгүй юм. Учир нь хэрэглэгч өөрийнхөө хэрэгцээ шаардлагад нийцүүлж сонголтоо хийж байхад татвар, торгууль нь мэдэгдэхгүй мөнгө нэхдэгээ болимоор юм. Ийм арга ядсан аргаар  хэрэглэгчидээ сааж хөл дээрээ зогсдог бол ХЯМД үнэ гэх сүржин уриагаа аваад хаячих хэрэгтэй шүү.

  • bas ooriin heregtsee shaardlagad niitsuulj bagtsaa buuruulj bolohgui osgoj l bolno gene. 20k.iin bagtsaas 10k.ruu buuruulii getel bolohgui genedee. hereglegchiin erh ashgiig arai denduu zorchij bgaa hereg bishuu???

Холбоотой мэдээ

Шинээр 2,279 хүн халдвар авсан нь батлагдаж, гурван иргэн нас баржээ /2022.01.13/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,279 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-13

Сайн дурын нийгмийн даатгалын гэрээг цахимаар байгуулах, сунгах, төлбөр төлөх, хянах боломжтой болжээ

Сайн дурын нийгмийн даатгалын гэрээг "Нийгмийн даатгал" гар утасны аппликэшн болон daatguulagch.

2022-01-13

О.Батбаяр: Халдвар авсан хүн 4,000-тай Д витаминыг 14 хоног уухад илүүдэл болохгүй

КОВИД-19-ийн Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмжид

2022-01-13

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...