“ЗАЛУУ ХҮН” ЦУВРАЛ ЛЕКЦ ИРЭХ САРД ЭХЭЛНЭ

2017-09-21 Нийгэм 0

МЗХ-оос жил бүр уламжлал болгон залууст эерэг хандлага, урам зориг, итгэл, шинэ зүйл хийх сэдэл өгөх зорилгоор “Залуу хүн” цуврал лекцийг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн лекц “Хүсэл Нэмье” аяны хүрээнд иэрх сараас эхлэх гэж байна. Залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгэмд зөв байр сууриа олоход туслах зорилготой уг лекцэд долоо хоног бүр нэг салбартаа тэргүүлэгч залуу оролцдог. Өнгөрсөн жил “Глобал Бизнес Нэтворкинг Групп” ХХК-ийн захирал П.Эрдэнэтулга,”International Fashion Super Model” тэмцээний “Гранпри” шагналт загвар өмсөгч Э.Энхболд, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай,”Авьяаслаг Монголчууд-2015” шоуны шилдэг оролцогч, “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч, бүжигчин Т.Саруултөгс, “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын магистр Б. Отгонбат, Шог зураач С. Цогтбаяр нар оролцож, залуустай санал бодлоо солилцож байсан юм.

Харин энэ жил залуус та бүхэн ямар зочидтой ярилцах хүсэлтэй байгаа, өөрийн үлгэр дуурайлал авдаг хүнээ нэрлэж бидэнд event.mzkh@gmail.comболон https://www.facebook.com/myfederation/хуудасруу илгээнэ үү.

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль