Сталины үхлийн тухай киног Оросын эрх баригчид хориглож магадгүй

2017-09-21 Нийгэм 0

Британий кино найруулагчийн бүтээсэн Сталины үхлийн тухай инээдмийн киног ОХУ-д дэлгэцэнд гаргахыг хориглож магадгүй талаар тус улсын соёлын яам мэдээлжээ.

Франц зохиолыг Шотланд гаралтай найруулагч Армандо Януччи кино бүтээл болгохдоо 1953 онд Сталиныг нас барсны дараа Кремльд үүссэн үймээн, залгамжлагчийн төлөө тэмцлийг хошин хэлбэрээр харуулжээ.

“Сталины үхэл” хэмээх кино нь аравдугаар сарын 20-нд дэлхийн кино театруудаар гарч эхлэх юм.

Маргаан дагуулсан киноны хуулбарыг урьдчилан олж, үзэх шийдвэрийг ОХУ-ын соёлын яам гаргасан байна. Үүний дараа Оросын зах зээлд гаргах эсэхийг шийдэх юм.

Яамныхны үзэж байгаагаар киног дэлгэцэнд гарсны дараа тус улсын коммунистууд үймээн дэгдээж болзошгүй гэж болгоомжилж байгаа гэнэ. Саяхан Оросын II Николай хааны бүтээгүй дурлалын тухай “Матильда” киног тус улсын үнэн алдартны сүм хийдүүд эсэргүүцэж, үймээнд турхирч байсан тул дахин ийм зүйл тохиолдохоос болгоомжилж байгаа ажээ.

Гэвч “Сталины үхэл” киног өрнөдийн мэргэжилтнүүд өндрөөр үнэлээд байгаа юм. Rotten Tomatoes кино шүүмжийн сайтад энэ кино тун сайн үнэлгээ авсан байна.

Кинонд Холливүүдийн од Стив Бушеми дараагийн Зөвлөлтийн удирдагч Никита Хрушевын дүрд тоглодог юм. Энэхүү киноны ОХУ-д гаргах эрхийг компаниуд худалдаж аваад байгаа гэнэ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос киног хориглох тухай асуухад тэр энэ бүтээлийн тухай огт сонсоогүй гээд асуудлыг Соёлын яам бие дааж шийднэ гэсэн хариу өгсөн байна.

Харин киноны трайлерыг наймдугаар сард гарсны дараа Оросын Коммунист Намын төлөөлөгч Александр Юшенко “Говорит Москва” радиод ярихдаа киног гаргахыг хориглохыг уриалж, “ийм булай зүйлийг эрүүл ухаантай ямар ч хүн хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Өөр нэг коммунист Сергей Обухов РИА Новостид ярихдаа “манай орны эсрэг явуулж буй сэтгэл зүйн дайны сүүлийн жишээ” гээд “Аугаа Эх Орны дайны үед улс орноо удирдаж байсан хүнийг гутаан доромжилсноор Оросын дэлхий нийтийн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үгүйсгэж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...