Дэлхийн хамгийн баян эмэгтэй 94 насандаа таалал төгслөө

2017-09-22 Нийгэм 0

Манай дэлхийн хамгийн баян эмэгтэйд тооцогддог, L’Oreal брэндийн өв залгамжлагч Лилиан Беттэнкурт өнгөрсөн Лхагва гарагт 94 насандаа таалал төгссөн байна.

Тэрээр $42.5 тэрбумын хөрөнгөөр Forbes сэтгүүлээс гаргасан нийт баячуудын жагсаалтын 15 дугаарт, эмэгтэйчүүдийн тэргүүнд бичигддэг байсан юм.

Беттэнкуртын эцэг Евгени Шюллер 1909 онд анх үсний будаг үйлдвэрлэдэг компани байгуулж байсан нь яваандаа L’Oreal группын үндэс болсон байна. Одоо L’Oreal нь дэлхийн хамгийн том косметикийн компанид тооцогддог.

Шюллерийн цорын ганц охин болох Беттэнкурт 1957 онд эцгийгээ нас барахад хөрөнгийг нь өвлөж авсан юм.

Одоо түүний хөрөнгийг охин Франсуа Беттэнкурт-Мэйерс нь өвлөж авах гэнэ.

Беттэнкурт хатагтайн амьдралын сүүлийн 10 жилд түүний хөрөнгө мөнгөтэй холбоотой маргаан өрнөж байв. Өндөр насалж, өвчтэй болсон хатагтайн хөрөнгийг түүний ойр шадар хүмүүс зүй бусаар ашиглаж байгаа тухай шүүхийн маргааныг охин нь эхлүүлж, эцэстээ ялалт байгуулан бүх хөрөнгийг нь хяналтдаа авсан юм.

Түүний дотор Францын ерөнхийлөгч асан Николья Саркозигийн сонгуулийн ажиллагаанд Беттэнкуртын мөнгийг хууль бусаар зарцуулсан гэх яриа хүртэл гарч байжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

Давж заалдах шатны шүүхээс Г.Загдаа нарт оноосон хорих ялыг хэвээр үлдээлээ

Иргэн Г.Загдаа нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхий

2021-02-25

Хоёр хоногийн хугацаанд 3,112 хүнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулжээ

Эрүүл мэндийн ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл

2021-02-25

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 46 тохиолдол батлагдлаа /02.25/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-02-25

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...