П.АНУЖИН: ”НАМАР ЦАГТ МАЦАГ БАРИХ МАШ ҮР ДҮНТЭЙ”

2017-09-22 Нийгэм 0

Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин “Мацагтан Монголчууддаа” зориулж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах уриалгыг хүргэсэн байна. Мөн тэрбээр эрүүл хооллолт, зөв амьдралын хэмнэлийн талаар сошиалд лайв хийж хэвшсэн байдаг. Эрхэмсэг П.Анужин нийт монголчууддаа хандан:

“Эрүүл болох үйл эрс шийдвэрээр эхэлж, ухаарлаар тэтгэгдэн нэгэн үзүүрт сэтгэлийн хүчээр хөглөгдөн хүрэх газраа хүрдэг гэж боддог.

Та эрүүлийг хүсч байгаа л бол эрс шийд! Битгий цаг алд, битгий эргэц, бас битгий өөртөө худал хэлж шалтаг тооч! Миний бие тэвчээрээр бус ухаарлаар мацагтай ханилдаг болсон тул мацаг миний найз! Найзтайгаа байх тусам явуулмааргүй. Тэр надад итгэл, хайр, гоо үзэмж, тэнүүн дэлгэрийг өгдөг! Мацгийг тэвчээрээр хийдэг байсан тэр үед мацаг холын ёсорхуу анд минь байсан…

Энэ бүх үгийг амьтай нь хэлэх гэж өдий төдий амаргүй замыг туулж ирлээ. Зам бартаатай байсан ч намайг эрүүлд хүргэсэн. Хэлж буй бүх үгээ үхлээс эрүүлд хүрэх замдаа өөрөөсөө олсон учир үг бүхэн минь миний түүх!

Ижийн сүү, ижийн гарын хоол, өрх тусгаар гэрийн тань хоол шим дүүрэн байх болтугай! Эрүүлийг илгээе тандаа!” хэмээн бичжээ.

Мөн тэрбээр мацаг барих маш үр дүнтэй улирлыг намар цаг гэдгийг онцлон хэлсэн байна.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: 2024 он хүртэл Холливудын нэг кино хийе, Netflix дээр таваас доошгүй контент бүтээе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр соёлын салбарынхантай уулзаж, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх

2021-05-18

GS25 дэлгүүр Монголд албан ёсоор үйлчилгээгээ эхлүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ

Их хотын завгүй амьдрал, хурдтай хөгжилтэй зэрэгцэн цаг зав хэмнэсэн шуурхай үйлчилгээнүүд бидни

2021-05-18

Ням гаригт явагдах НӨАТ-ын сугалааны супер шагнал 30 сая төгрөг

НӨАТ-ын урамшууллын 2021 оны 5 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг тавдугаар сарын 23-ны

2021-05-18

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль