Хоолойн өвчнийг анагаах гуравхан орцтой бэлдмэл

2017-09-25 Нийгэм 0

Хоолой өвдөх нь балчир хүүхдээс эхлүүлээд нас бие хүрсэн хэнд ч маш хэцүү, төвөгтэй өвчин шүү дээ. Үүнийг гэрийн аргаар бэлдмэл хийж эмчилцгээе.
Таны хоолой өвдөхөд тухайн үед нь л эмчилсэн болоод гайгүй болчхоор нь дутуу эмчлээд тоохгүй хаячихдаг юм биш биз дээ. Энэ үйлдэл олон давтагдвал хоолойн өвчин хүндэрч үе мөч, уушги зэрэг олон эрхтэнд нөлөөлж антибиотик ууж, тариулсан ч эдгэх явц удаан болох аюултай тул хоолойн өвчнөөс сэргийлж тэр дор нь эмчлэж байх хэрэгтэй.
Ялангуяа бидний багачууд сав л хийвэл дорхноо хоолой нь өвдчихдөг шүү дээ. Тэгвэл эцэг эхчүүд энэхүү бэлдмэл хийх жорыг сайн сурч аваад жилийн 4 улирал хэрэглэж байх боломжтой. Зардал маш багатай бөгөөд байгалийн гаралтай эм бэлдмэл гэсэн үг.
Хоолойн өвчнийг анагаах бэлдмэл хийхэд танд дараах зүйлс хэрэгтэй. Үүнд:
– 1 ширхэг нимбэг
– 180 гр зөгийн бал
– Цагаан гаа 10 гр

Бэлтгэх арга: Сайтар ариутгаж цэвэрлэсэн варианы шилэнд зөгийн балыг хийнэ. Нимбэгийг сайтар угааж цэвэрлээд хальс, үртэй нь хамт нимгэн хэрчиж хийнэ. Цагаан гааг жижиглэн хэрчиж хийнэ. Ингээд сайтар хольж хутгаад агаар орохооргүй таглаж сэрүүн газарт 2-3 сар хадгална. Энэ хугацаанд онгойлгох хэрэггүй.
Үүний дараа ханиад хүрсэн, хоолой өвдөж сульдсан үедээ нэг аяга халуун ус эсвэл цайнд 1 цайны халбага бэлдмэлийг хийж найруулж өглөө, өдөр, орой тогтмол ууна.
Энэхүү бэлдмэл нь хүний эрүүл мэндэд нэн сайн маш олон амин дэм, эрдэс бодисын нэгдэл болсон байх тул богино хугацаанд таны дархлааг сэргээж, өвчний нянг хөөн устгаж, эрч хүчээр цэнэглэнэ. Тогтмол хэрэглэж заншвал таны биед бүрэн дархлаа тогтож ханиад томуу, хоолойн өвчин тусна гэхээс ангижирна.

 

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль