Кипр улсын засгийн газар иргэншлээ зарж 4 тэрбум евро олжээ

2017-09-26 Нийгэм 0

Газар дундын тэнгисийн бяцхан арал улс Кипр 2013 оноос эхлэн “алтан виз” буюу хөрөнгө оруулалтаар иргэншлээ наймаалцах журам нэвтрүүлснээр 4 тэрбум орчим еврогийн орлого олсон болохыг Британий The Guardian сонин олж тогтоожээ.

Кипр улс Европын холбооны гишүүн тул ийм замаар Европын паспортыг авах боломж давхар нээгддэг аж. Зөвхөн 2016 онд тэд 400 гаруй паспортыг ийм замаар гаргасан байна.

Гэтэл ийм замаар Европын паспорт авч байгаа хүмүүсийн дотор Оросын олигархууд, Украины улс төрчид, Сирийн ерөнхийлөгчийн ойрын хүмүүс байгаа нь Европын Холбооны анхаарлыг татаж, санааг нь зовоож эхэлсэн байна.

The Guardian сонин анх удаагаа Киприйн “алтан виз” авагсдын жагсаалтыг олон нийтэд ил болгосон нь энэ юм. 2013 онд нэвтэрсэн иргэншлийг хөрөнгө оруулалтаар солилцох журамд 2 сая еврогийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, 2.5 саяын хөрөнгө оруулалт компанид хийх, эсвэл ийм дүнтэй засгийн газрын бондыг авсан тохиолдолд иргэнээ болгодог байна.

Өөр ямар ч шалгуур байхгүй. Зөвхөн долоон жил тутамд ядаж нэг удаа Кипрт ирэх үүрэгтэй гэнэ.

 

Мөнгөөр Киприйн иргэн болсон хүмүүсийн дотор Оросын тэрбумтан, урлагийн бүтээл цуглуулагч Дмитрий Рыболовлев багтаж байна. Тэр өнгөрсөн жил АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хувийн онгоцоороо Дональд Трампын байрлаж байгаа газарт очсон нь дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж байв. Тухайн үед Рыболовлев Трамптай уулзаагүй хэмээн бултаж, нислэгийн зам давхцсан нь тохиолдлын хэрэг гэж тайлбарлаж байжээ.

Трамп 2005 онд Флоридагийн Палм Бич дэх үл хөдлөх хөрөнгийг $41 саяар худалдан авч, засвар хийснийхээ дараа буюу гурван жилийн дараа Рыболовлевт $95 саяар зарж байсан гэгддэг.

Киприйн “алтан виз”-ний эздийн жагсаалтын дагуу баримт цуглуулахаар Global Witness авлигатай тэмцэх байгууллага ажиллаж эхэлсэн байна. Харин Киприйн засгийн газар энэ механизмаа зөвхөн хөрөнгө оруулалт татах зорилготой, өөрсдийгөө буруу зүйл хийгээгүй хэмээн өмөөрч байгаа юм.

Эх сурвалж: The Guardian 

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...