Самсунг анх удаа Тоёотагийн урд гарч, Азийн хамгийн том брэнд боллоо

2017-09-26 Нийгэм 0

АНУ-ын Interbrand компаниас дэлхийн топ брэндүүдийн 2017 оны эрэмбийг Даваа гарагт зарлажээ.

Дэлхийн шилдэг 100 брэндийн эхний тавыг Apple, Google, Microsoft, Coca-Cola, Amazon гэсэн Америкийн компаниуд эзэлсэн байна. Топ 100-ын 11 нь Азийн брэндүүд байснаас тэргүүнд нь Өмнөд Солонгосын Самсунг анх удаа орж, Японы Тоёотаг ардаа орхисон байна.

Ноднин жил Тоёота анх удаа дэлхийн топ 5-д Азийг төлөөлөн багтаж байв. Тэгвэл энэ жил 2 байр ухарсан байна. Үүний шалтгааныг Tesla, Google зэрэг компаниуд дараа үеийн автомашины технологийг эрчимтэй хөгжүүлж эхэлсэнтэй холбон тайлбарлажээ.

Азийн 11 брэндийн 6 нь Японых боловч Хонда, Ниссанаас бусад нь бүгд өмнөх байрнаасаа буусан үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал Canon 42-оос 52, Sony 58-аас 61, Panasonic 68-аас 75-д тус тус унажээ. Харин Хонда 21-ээс 20 болж, Ниссан 43-аас 39-д дэвшсэн байна.

Хятадын компаниудаас топ 100-д хоёрхон компани багтсаны Huawei нь 72-оос 70-д дэвшиж, Lenovo нь хамгийн сүүлд буюу 100-д жагсжээ.

Хэдийгээр Хятадын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа ч брэндүүдийнх нь нэр хүнд орон нутгийн хүрээнээс дэлхийн дэвжээнд гарахад хол байгааг энэ үр дүн харуулж байна.

Эх сурвалж: Nikkei

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль