Жил орчим эрэн сурвалжлагдсан эмэгтэйн цогцос дулааны шугамын худгаас олджээ

2017-09-26 Нийгэм 0

Орхон аймагт өнгөрсөн оны аравдугаар сарын дунд үеэс удаа дараалан үйлдэгдсэн хүн амины хэрэг, сураггүй алга болсон хэргийн хохирогчид нь эмэгтэйчүүд байна гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээ сайтуудад тавигдах болсон. Ялангуяа 12770 хүний гишүүнчлэлтэй олон нийтийн facebook.com сүлжээний “Erdenet zar” группт, “Одоогийн байдлаар 20 эмэгтэй сураггүй алга болсон. Уг хэргийн сэжигтнүүд олдоогүй байна” гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдсанаар аймгийн иргэдийг айдаст автуулсан билээ.

Тухайн үед буюу өнгөрсөн нэгдүгээр сарын үед нийгмийн сүлжээнд цацагдсан дээрх мэдээлэлд Орхон аймгийн Цагдаагийн газар албан ёсны тайлбар хийж байв. Тодруулбал, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Энхбаяр хэлэхдээ “Орхон аймгийн Цагдаагийн газарт сураггүй алга болсон долоон иргэнтэй холбоотой мэдээлэл ирсэн байна. Тэдний зургааг нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Одоогоор нэг эмэгтэй олдоогүй, эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Нийгмийн сүлжээ сайтуудад гарсан ташаа мэдээллүүд шиг Орхон аймагт эмэгтэйчүүдийг олноор нь хулгайлах гэмт хэрэг гараагүй. Алга болсон иргэдтэй холбоотой хэргүүд нь хоорондоо ямар нэгэн учир шалтгаанаар холбогдоогүй” хэмээж байв.

-ГАНЦ БИЕ, ГУРИЛЫН ЧЕНЖ ХИЙДЭГ НЭГЭН БАЙЖЭЭ-

Сураггүй алга болсон нэг эмэгтэйн цогцос саяхан олдсон аж. Тодруулбал, 42 настай М гэх эмэгтэйн цогцос Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс олджээ. Түүний хөл, гарыг хүлээд онц хэрцгийгээр хөнөөн, Булган аймгийн нутаг дэвсгэрт байх Эрдэнэт хотын мэдлийн шугамын худагт нуусан байсан аж.
Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид улирал бүр дулааны шугам бүхий худгаа шалгадаг бөгөөд энэ үеэрээ эмэгтэйн цогцсыг олжээ. Шүүхийн шинжилгээний газраас хийсэн шинжилгээрээр талийгаачийн гавлын яс хэд хэдэн газар цөмөрсөн байсан аж. Мөн талийгаач гурилын ченж хийдэг, нөхөр, хүүхэдгүй ганц бие хүн байжээ. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард алга болсон өдрийнхөө орой Эрдэнэт хотын нэгэн баарнаас гараад, таксинд суун гэрийнхээ гадна бууснаас хойш сураггүй алга болжээ. Одоо хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...