Одоо хүртэл илрээгүй хүүхдийн аллага

2017-09-26 Нийгэм 0

БНСУ-д 1991 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нэгэн аймшигт хэрэг гарсан юм. Энэ бол найман настай Ий Хён Ху гэх хүүд тохиолдсон явдал билээ. Тэр нэгэн аймшиг дагуулсан өдөр хүү тоглоомын талбай дээр тоглож байгаад ор сураггүй болжээ. Эцэг эх нь сандарч хаагуур ч хайгаад олсонгүй.

Ийнхүү хүүгээ алдсан эцэг эх цөхрөнгөө баран гэртээ байж байтал утас нь дугарлаа. Харилцуураа авах үед хоолойгоо өөрчилсөн нэгэн эр ярих аж. Тэрбээр хэлэхдээ, 100 сая вон надад өг. Хүүгээ дахин харахыг хүсэж байвал шүү дээ” гэсэн байна. Тэр энэ маягаар хохирогчийн ар гэр лүү мөнгө нэхэн залгасаар л байсан талаар “Sbs” мэдээлж байжээ.

/Талийгаач Ий Хён Хү/

Уг хэрэг дээр ажиллаж буй цагдаа нар ирсэн 87 дуудлагаас 46 дуудлагыг баталгаажуулсан байдаг. Гэвч тэд хэргийг мөрдөх болгондоо арга мухардаж байсан юм. Мөн дуу авианы мэргэжилтнүүд, гурван шинжээч ажиллаад ч гэмт этгээдийг олоогүй байна.

Гэтэл хүүг алга болсноос 44 хоногийн дараа Хан голын эрэг дээр нэгэн цогцос олджээ. Ийнхүү түүнийг шинжилж үзэхэд ор сураггүй алга болсон Ий Хён Хү болохыг тогтоосон аж. Алуурчин хүүг хулгайлсныхаа маргааш өдөр нь хөнөөсөн тухай шинжээчид мэдээлжээ. Гэвч хүний үнэргүй алуурчин хүүгийн аминд хүрчихсэн атлаа гэр бүлээс нь мөнгө нэхэж байсныг тэр үед мэдсэн юм.

Энэхүү хэргийг 2006 он хүртэл мөрдсөн гэдэг. Гэхдээ тэд одоог хүртэл алуурчныг барьж чадаагүй учир хэргийг хаасан юм. Харин цагдаа нар энэ хэрэг дээр алуурчны аман зураг, хоолойн бичлэгээс өөр зүйлгүй үлдсэн байна. Аман зурган дээрх эрэгтэй 168-170 см орчим өндөртэй, 30 орчим насны жижиг нүдтэй аж.

Түүнчлэн уг хэргээс сэдэвлэсэн киног БНСУ-д 2007 онд бүтээсэн юм. Киноны нэр нь “Алуурчны дуу хоолой”. Энэхүү киноны найруулагч, зохиолчоор Пак Жин Пёо ажилласан. Тэрбээр хэлэхдээ, “Би гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү киног бүтээсэн” гэжээ. Харин уг кино нь дэлхийн 30 гаруй оронд гарсан талаар “Еasternscreens” мэдээлж байсан аж.

Энэ бол алуурчны ярьж буй бичлэг

 

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...