Хятадын засгийн газар WhatsApp мессэнжэрийг хориглолоо

2017-09-26 Нийгэм 0

Дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг мессэнжэрүүдийн нэг WhatsApp Хятадын интернэт орчинд хаагдсан болохыг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд саяхан баталсан байна.

Сүүлийн хэдэн сарын турш WhatsApp-ийг Хятадад хэрэглэхэд видео, фото мэдээллүүдийн дамжуулалт нь доголддог болоод байсан юм. Харин одоо энгийн текст ч дамжихгүй болж, бүрэн хаагджээ.

Хятадын интернэтийн хана хэрэм гэгддэг шүүлтүүрийн системд NoiseSocket протоколыг зөвшөөрөхөө больсноос үүдэлтэй WhatsApp хаагдсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Уг мэдээлэл дамжуулах арга нь WhatsApp-д ашиглагддаг юм.

Ингэснээр 2009 онд Хятадын зах зээлд сошиал сүлжээгээ хаалгасан Фэйсбүүк компанийн сүүлчийн үйлчилгээ мөн хаагдаж байна. Тэдний хувьд Хятадад үлдээд байсан цорын ганц үйлчилгээ нь WhatsApp байсан юм. Энэ үйлчилгээг гурван жилийн өмнө Фэйсбүүк $19 тэрбумаар худалдан авч байлаа.

Ирэх сард Хятадын Коммунист Намын 19 дүгээр бүгд хурал болох гэж байгаатай холбоотой мэдээллийн аюулгүй байдлаа Бээжин чангатгаж байгаа. Уг хурлаар Ши Жиньпин бүрэн эрхийн хугацаагаа дахин 5 жилээр сунгахаар бэлдэж байгаа юм.

WhatsApp мессэнжэрийн хувьд хүнээс хүнд хүртлээ бүх мессэж нь кодлогддог тул нууцлал сайтай гэгддэг ажээ.

Эх сурвалж: The Verge

Холбоотой мэдээ

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын

2021-06-15

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээ

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль