“Гулгаа массажны газар, зочид буудал, массажистаар ажилладаг иргэдийг бүртгэн авч 573 зарыг устгалд орууллаа”

2017-09-26 Нийгэм 0

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, хувийн эзэмшилд сурталчилгааны зарыг нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад З.Золбаяр “Нийслэлийн цагдаагийн газраас есдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн гудамж талбайд байрлуулсан зар дээрх нийт 59 утасны дугаарын эзэмшигчийг олж тогтоон 16 иргэнийг бүртгэн авч дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар холбогдох хуулийн зөвлөгөө өгөн баталгаа гаргуулсан.

Мөн биеэ үнэлж болзошгүй таван иргэнийг материалжуулан эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлэн, найман иргэнийг Монгол Улсын Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18 дах хэсэгт зааснаар тус бүр 50,000 нийт 400,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авлаа.

Шалгалтын явцад гурван байгууллага зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч хуулийн дагуу зохих арга хэмжээг аван, харьяа дүүргийн худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэст энэ газруудад дахин зөвшөөрөл олгохгүй байх талаар саналаа хүргүүлэн ажиллалаа.

Нийт гулгаа массажны 59 газар, 71 зочид буудал, 15 халуун усны газар, массажистаар ажилладаг 23 иргэнийг бүртгэн авч 573 зарыг фото зургийн аргаар баримтжуулан устгалд оруулсан” гэлээ.

ӨГЛӨӨ БҮР ТОГТМОЛ 200-300 ЗАРЫГ ХУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын хот тохижилтын газрын орлогч дарга Н.Пүрэвжав: Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын гудамж зам талбай, хувийн эзэмшилд зөвшөөрөлгүй зарлалын хуудаснууд маш ихээр наах болсон.

Нийтийн эзэмшлийн 214.7 км зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг хот тохижилтын газар болон цэвэрлэгээ үйлчилгээний бусад байгууллагууд өглөө бүр тогтмол 200-300 зарыг хуулж байна.

Холбоотой мэдээ

Шинээр 3,088 тохиолдол батлагджээ /2022.01.19/

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр ба

2022-01-19

Ч.Болортуяа: Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж Засгийн газраас үзсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халта

2022-01-19

Иргэд Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас уриаллаа

Энэ жил сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагуудыг золголт хийхийг хор

2022-01-19

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...