Дубайд удирдлагатай нисдэг такси амжилттай туршчээ /бичлэг/

2017-09-26 Нийгэм 0

Өнгөрсөн даваа гаригт Дубайд удирдлагатай нисдэг такси амжилттай туршсан талаар “Gulf news” мэдээлснийг “NTV” уламжилжээ. Хоёр хүний багтаамжтай энэхүү нисдэг таксиг Германы автомат агаарын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг “Volocopter” компани үйлдвэрлэж буй юм байна.

Энэхүү удирдлагатай нисдэг таксиг энэ оны дөрөвдүгээр улиралд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тус такси нь цахилгаан тэжээлтэй ба сэнс эвдэрсэн үед аюулгүй нисч, буух 18 хөдөлгүүртэйгээр зохион бүтээгджээ. Мөн байгальд ээлтэй, цэвэр цахилгаанаар тэжээгддэг, маш бага дуу чимээ гаргадаг аж.

Тус улсын Зам, тээврийн албанаас мэдээлснээр, тус такси нь 50 км цагийн хурдтай 30 минут орчим нисэх, агаарт хамгийн дээд тал нь 100 км/цаг хурдлах хүчин чадалтай юм байна. Дубайн угсаа залгамжлах хунтайж шейх Хамдан бин Мухаммед бин Рашид Аль-Мактумын хэлснээр, нисдэг такси хөгжүүлэх тухай тус улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагджээ.

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаа

2022-02-01

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус бан

2022-02-01

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...