Цаг агаар шинжих монгол зурхай

2017-09-27 Нийгэм 0

Малчин түмэн өвөг дээдэс маань байгалийн элдэв юмс үзэгдлийн холбоо хамаарлыг соргогоор ажиглан эргэцүүлэн дүгнэж амьдрал ахуйдаа мөрдлөг болгож ирсэн баялаг уламжлалтай. Түүний нэгэн жишээ болнар, cap, оддын тохиол, үүл, агаар салхины хувьсал хөдөлгөөнөөр ирэх цагийн тэнгэрийн аясыг урьдчилан мэдэж байсан явдал билээ.

Амьдрал, эд ахуйн зүйлсээр

Бие нозойрон залхуу хүрч нойрмогловол зуны цагт бороо орохын шинж.
Бие хүндрэн ууцаар хөшиж нүд бүрэлзэн тархи толгой манарах нь тэнгэр эвгүйрэхийн тэмдэг.
Гаансны бохь түгжирч устаж ирэх нь тэнгэр муудаж бороо орохын шинж.
Уут савтай тамхи давс чийгтэх нь бороо орохын шинж.
Хэдийгээр сэрүүвтэр хүйтэн байвч байшингийн цонх хөлрөх нь дулаарахын шинж.
Хөгжмийн утас уртсан мултраад байвал бороо орохын, тасраад байвал агаар хуурай тэнгэр сайхан байхын тэмдэг.
Зуух, пийшинд хийсэн модыг асаахад дүрэлзэн шатаж дөл нь хүхээрүүгээ татагдаж байвал салхи, шуурга болохын, мод чад пад хийн дуугаран утаа савсан муу шатаж байвал бороо хур орох буюу дулаан тогтуун өдөр болохын шинж.
Аргал түлш чийгтвэл хур орохын тэмдэг.
Яндангийн утаа эгц дээшээ хөөрч байвал өдөртөө салхи багатай гогтуун байхын, утаа хөөрөхгүй хоргодох буюу хажуу тийшээ хийсч эайвал салхи ширүүсч тэнгэр эүрхэж хур орохын шинж.
Тогоо зуухны хөө шатаж ямаарвал шуурч салхилахын эмдэг.
Зууханд асч буй дөл улаан өнгөтэй харагдвал хүйтэрнэ, цайвар бол дулаарна.
Хувцас, сур, бусад материал чийг даавал бороо орохын шинж.
Шир савхин эдлэл зөөлөрвөл хур бороо орно гэж мэд.
Эсгий даавуу ялангуяа бэрзээнтэн бүрээс гэрийн хялгасан хошлон бүс дээсэн цулбуур олс агшиж чангарвал тэнгэр бүрхэж бopoo орохын шинж.
Савласан хураасан ноос хялгас чийг даах нь бороо хур орохын санамж гэж бод.
Агаарын даралт хэмжих багажгүй бол архины шилэнд голын уснаас тал хувь хүртэл хийгээд сайтар
бөглөж, авдар ширээ цонхны тавцан дээр тавиад ашиглаж болно. Шилтэй усны дээд хэсэгт шилний хананд
усны дусал тогтож байвал тэнгэр удалгүй муудахын, хэрэв тэнгэр эвгүйдсэн үед шилний ханан дахь
усан дусал арилсан бол тэнгэр сайжрахын шинж.

Газар орны байдал, ургамал

Энэ нь газрын гарц, мод, өвс, ургамалын шинж, ургах, мандах, байдал түүний хэвийн бус өөрчлөлтөөр тэнгэр, цаг уурын байдлыг төсөөлөн үнэлэх уламжлалт арга билээ. Ургамал судлаачдын мэдээлснээр 400 гаруй дүрсийн ургамал амьд барометр гэгддэг ажээ.

Шөнө хотгор хөндий газар хүйтэвтэр, дов толгод өндөр газраар дулаавтар байвал маргааш нь тэнгэр тогтуун байна.
Хавар ногоо гарахтай зэрэгцэн мод навчлах нь зундаа гандахын шинж.
Өвөл мод шуугиж байвал дулаарахын шинж.
Уулын мод доод талаасаа эхлэн шарлаж навч шилмүүс нь түргэн унавал цас багатай дулаан өвөл болно.
Оройгоороо эхлэн шарлаж навч шилмүүс нь удаан ойчвол зудархуу байхын шинж.
Өвөл ойд тас нясхийн тачигнах нь хүйтэн өдөр, намар ийнхүү дуугарах аваас тунадасгүй өдөр болно.
Өвөл модны мөчир дээр цас бага байвал зун нь ойд мөөг жимс бага байна.
Гачуурын хуурай мөчир бөхийсөн байвал шуурга болохын дохио.
Салхинд модны навчны дээд тал нь доош харах буюу салхигүй өдөр унавал бороо орно.
Нарс болон гачуурын мөчир унжсан харагдвал хур орохын дохио.
Хус болон царсны навч бүрэн гүвэгдээгүй бол хүйтэн өвөл болно.
Модны навч ердийнхөөсөө эрт шарлавал эрт намаршина. шарлавал хавар оройтоно.
Хус агч модноос эрт навчилбал хуурайхан, оройтвол бороорхог зун болно.
Аравдугаар сарын эхэнд хусны навч унахгүй бол цас оройтож орно.
Самар их, мөөг бага ургавал цасархаг хатуу евөл болно.
Зун жимс элбэг ургавал хүйтэн бага ургавал тухайн нутагт өнтэй өвөл болно. Хэвийн байдалтай бол өнтэй байхын шинж.
Өвс ургамал ишээ ургаж гүйцээгүй байхад толгойлж цэцэглэх нь гандуу байхын шинж.
Бэлчээрийн ургамал эрт хүрэнтэн толгойлбол хатуухан өвөл болно.
Хазаар өвс их ургавал өвөлдөө цас их унана.
Хялгана их шивээлбэл ялигүй цастай өвөлтэй учрахын тэмдэг.
Голын цахилдаг эрт цэцэглэвэл зундаа гандуу байхын дохио.
Цагаан түрүү их унавал зундаа гандуу өвөлдөө зудруу болно.
Алтанхундага, хонхон цэцэг, хадны бут навчаа хумивал бороо орно.
Ургамал гандан шарласны хойно энгэр нөмөр газраар ногоо хэнзлэн ургавал өнтэй өвөл болохын шинж.
Айрагны цэцэг шөнөдөө дэлгэрсэн байвал бороо орно.
Улиангар бургас, туулайн бөөр агч модноос шүүс ялгарч байвал удахгүй бороо орохын дохио.
Гэрийн хошоонгорын иш цэгцрэн босч, гичгэнэ навчаа дэлгэх нь тэнгэр бүрхэж хуршихын шинж.
Хонгорзул, мойл, тэсийн цэцгэн дээр зөгий дүнгэлдэн цуглах нь маргааш тэнгэр сайхан байхын шинж.
Багваахай цэцэг их ургавал бороо ховор зуншлага муу болохын шинж.
Хангайд зуны эхэн сард жижиг цагаан цэцэг элбэг ургавал хуртай байхын шинж.
Багваахай хонхон цэцэг дэлбээгээ дэлгэсэн байвал тэнгэр сайхан болно.
ууль шарилж өндөр ургавал өвөл цас их унахын шинж.
Багваахай цэцэг эрт цэцэглэвэл зун богино болно.
Ойн яргуй хээр тал газар жирээс өндөр иштэй ургах нь өвөл ууландаа яггүй цас орохын шинж.
Өвсний сөл эрт арилбал хатуухан өвөл болно.

Нар, од, cap

Өглөөний нар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан хүрэн өнгөтэй, эгц дээшээ цацрагтай үзэгдвээс зун бол бороо, өвөл бол цас орохын шинж.
Нар мандах үеэр манантай байвал өдөртөө цэлмэг бүгчим болно.
Өглөө тэнгэр цэлмэг, нар тосон цагаан, цацраг нь хурц байвал өдөртөө тэнгэр муудахгүй.
Оройдоо нар ягаавтар алтан шаргал өнгөтэй байгаад ногоовтор болж жаргавал маргааш нь хур тунадасгүй, шөнөдөө хүйтэн сэрүүн байх боловч тэнгэр аятайхан байна.
Нар улбар өнгөтэй жаргах буюу шингэх үед тэнгэрийн хаяанаа нэг цэгээ тал тал тийшээ цацарсан мэт сэмжин Үүлтэй харагдвал тэнгэр муудахын, нар тод ягаан өнгөтэй жаргавал хүчтэй салхи хөдлөхийн дохио.
Нар мандах жаргах үед хоёр талаар нь өнгет багана татаж үзэгдвэл эхэндээ хүйтэрнэ.
Тэнгэр бүрхэг байснаа нар шингэх үед тэнгэрийн баруун хэсэг үүлгүй болбол цаг зохирно.
Нар улайран үүлний цаана орж тосрон жаргавал зуны цагг бороо орж салхилах өвөл цасан шуурга тавина.
Нар жаргах үеэс үүлс сарниж хэлбэр дүрсээ алдвал шөнөдөө бороо орно.
Hap cap хүрээлэх буюу гурван нар гарвал салхи ширүүсч тэнгэр бүрхэн хур тунадас унаж хүйтэрнэ. Хүрээний хэмжээ жижгэрвэл удалгүй хур тунадас орно. Томорвол хур тунадас холдоно.
Cap шинийн гуравны орчим махлагдуу өнгө нь улбар цагаан хоёр үзүүр нь мохой хэрнээ босоо үзэгдвэл тэр сардаа хур тунадас унаж салхи шуурга болох нь ховор.
Cap ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан туяатай байвал хур буухын тэмдэг.
Арван тавны cap тод мандвал өдөр сайхан болохын шинж.

Cap мичдийн тохиогоор ихийг шинждэг. Сарны зэргэлдээ байрлах мичид (од) түүний дээгүүр буюу доогуур өнгөрөхийг ийнхүү нэрлэдэг. Сард 4 удаа тохиолдоно. Мичид тохиолго болохоос 2-3 хоногийн өмнө сарны хажууханд байгаа нь энгийн нүдэнд үзэгддэг. Мичид сарны дээгүүр ойрхон өнгөрвөл тэр сардаа хур тунадас, салхи шуурга ихэснэ. Үүнийг мичид саран дээр “шээлээ”гэж нэрлэх ч бий. Харин од сарны доогуур, холуур өнгөрвөл сардаа хур тунадас бага, салхи шуурга болох нь ховор, намдуу байна.

Өвлийн тэргүүн сард cap, мичдийн тохиолгын өмнө тэнгэр муудвал цаг хатуурна.
Есөн ес, дүн орох, ичигсэд хөдлөх, ханш нээх, нар голлох, буцах үед тэнгэр муудаж хүйтрэх буюу цас бороо заавал ордог гэлцэнэ.
Хавар намрын өдөр шенийн тэнцлийн үед тэнгэр муухайрч цас бороо орж, салхилах нь олонтой.
Тэнгэрийн заадас намрын адаг сарын шинийн есөнд алга болж, 7 хоногийн дотор гарч ирвэл өн болно.

Үүл

Үдшийн үүл зэвхий саарал өнгөтэй байвал ирэх өдөр тэнгэр муудна.
Зуны цагт жаргах нарны зүгийн үүлс хойд талаараа улайрвал хяруу унаж хүйтрэхийн шинж.
Үдшийн бүрийгээр үүл зүүнээс хойш нүүвэл хүчтэй салхилна.
Өглөөний манан дээш хөөрөлгүй газар дээрээ замхарвал тэнгэр цэлмэнэ. Дээш хөөрч үүл болбол бороошино.
Үүлний толгой хойшоогоо бөхийсөн янзтай өтгөн хар байвал хур тунадас орохын шинж.
Хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарна.
Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио.
Үүл өөд өөдөөсөө нүүж байвап тэнгэр урт хугацаагаар тавгүйтнэ.
Үүл зурвас байдалтай байвал зун бороотой өвөл дулаавтар өдөр болно.
Өглөөгүүр тэнгэр цэлмэг байснаа удаж төдөлгүй энэ тэнд хэсэг бөөн цагаан үүл гарснаа үдээс хойш замхарвал ойрын нэг, хоёр хоногтоо тэнгэр сайхан байна.
Өглөөнөөс эхлэн бух мандлын үүл гарч улам өсөн нягтарч эхлэвэл тэнгэр эвгүйдэхийн шинж.
Зун нар мандсаны дараа хэсэг хэсэг бөөн цагаан үүл гарч, улмаар дээш огшсоор борооны бөөн үүлэнд шилжиж тэнгэр бүрхвэл аадар бороо, мөндөр орохын шинж.
Өдөр давхраат үүл гарч, аажмаар тэнгэрийг бүрхэн улмаар нягтра зузаарч, улмаар доошлон бороонь давхраат үүл болбол зун зүс бороо, өвөл цас орохын шинж мөн.
Үүл түргэн нүуж байвал салхилахын, зун үүл доошилбол бороо орохын, өвөл бол хүйтэрч цас орохын, үүл өндөрт байвал тэнгэр сайхан болохын шинж.
Нар жаргахын өмнө зун үүл улайвал маргааш нь бороотойн, хэрвээ нар жаргасны дараа үүл улайвал хэд хоноод тэнгэр муудахын шинж.
Тэнгэрт бөөн, долгиолог, сэмжин мэт олон янзын үүл хамт ажиглагдвал цаг агаар муудахын шинж.
Бөөн үүлний хаяа хоромхон зуур харлавал бороо орохын, хэрвээ захаасаа цагаарч аядвал бороо орохгүйн дохио.
Үүл хуулрин байвал ширүүн бороо орох буюу салхилахын тэмдэг.
Үүл бүрхсэн тэнгэрийн орой үүлгүй цоорхой байвал хуршихын тэмдэг. Ийм ч учраас “Орох тэнгэрийн орой цоорхой, орсон буурын шил цоорхой” хэмээн ярилцдаг ажээ.
Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт хөндөлдөж ирвэл бороо арилахын шинж.

Холбоотой мэдээ

О.Дашпагма: Спутник V вакцины II дахь тунг энэ сард багтан нийлүүлэх урьдчилсан мэдээ авсан

"АСА Станц" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оро

2021-06-22

Т.Бэгзсүрэн: Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн "АСА станц" шууд нэвтрүүлэгт оролцож, Эрдэмтд

2021-06-22

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 20, явуулын найман цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-нд явуулын найм, суурин 20 цэгт иргэдийг ко

2021-06-22

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль