Алдарт ”Playboy” сэтгүүлийн үндэслэгч 91 насандаа таалал төгслөө

2017-09-28 Нийгэм 0

Дэлхийн алдарт “Play Boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 настайдаа таалал төгсчээ. Энэ тухай “Enterprises” компаниас өнгөрсөн лхагва гарагт зарласан байна.

Хью Хефнер 1926 оны 4-р сарын 9-нд Чикаго хотод төржээ. Тэрбээр анх 45 хөрөнгө оруулагчдаас 8,000 доллар, ээж, дүүгээсээ 2,000 доллар босгож “Playboy” сэтгүүлийг анх нээж байжээ. Хефнер нь Мэрилин Монрогийн онцлогийг харуулсан зургийг нийтэлж насанд хүрэгчдийн зугаа цэнгэлийн үзлийг өөрчилсөн гэдэг. 1963 онд Хефнер жүжигчин Jayne Mansfield-ийн нүцгэн зургуудыг нийтэлж сэтгүүлээ зарснаар садар самууныг зарж борлуулсан хэрэгт орсон удаатай бөгөөд шүүх хуралд дуудсан боловч тэр ирээгүйгээс төлбөрийг цуцалсан байдаг байна.

“Playboy” сэтгүүлээс гаргадаг хамгийн хүсэмжит алдартануудын жагсаалтанд Drew Barrymore, Lindsay Lohan, Pamela Anderson, Farrah Fawcett, Madonna, Sharon Stone, Kim Kardashian, Kim Basinger нар багтдаг байна.

Хью Хефнер 2015 оны аравдугаар сард “Playboy” сэтгүүлд бүрэн нүцгэн эмэгтэйн зургийг ашиглахаа зогсоохоор шийдсэн юм. Хефнер гурван удаа гэрлэсэн. Хамгийн сүүлд тэрээр 86 настайдаа Playboy playmate Кристал Харристай гэрлэж, 60 насаар дүү бүсгүйтэй гэрлэж байсан юм. Өнгөрсөн наймдугаар сард “Playboy Харш” нэрт алдарт харшаа 105 сая доллараар зарсан байна.

Холбоотой мэдээ

Хотын даргын шийдвэрээр Camerton хамтлагт тоглолтоо хийжээ

Өчигдөр “The Night With Camerton” мини концерт Зайсан Хилл цогцолборт боллоо. Энэхүү тоглолтыг зохио

2021-10-16

Хотын даргын шийдвэрээр Камертон хамтлаг тоглолтоо хийжээ

Өчигдөр “The Night With Camerton” мини концерт Зайсан Хилл цогцолборт боллоо. Энэхүү тоглолтыг зо

2021-10-16

Шинээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчт

2021-10-14

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...