УХААЛАГ УТАСНЫ ЦЭНЭГИЙГ 5 ХОНОГ ХАДГАЛАХ НУУЦ АРГУУД

2017-09-28 Нийгэм 0

Өнөөгийн амьдралыг гар утасгүйгээр төсөөлөхөд ч бэрх билээ. Мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, ном зохиол, кино бичлэг, тоглоом, цахим ертөнц гээд энэ бүхнийг нэг цогц болгож өгсөн гар утас бол хүн бүхний дотны анд нөхөр юм. Харин гар утсыг ердөө ганц өдөр ашиглахад л цэнэг нь дуусч, ахин дахин цэнэглэхэд хүргэдэг. Тэгвэл танд гар утасны цэнэгийг 5 өдөр барих гайхалтай нууцуудыг дэлгэж байна.

Цэнэглэгчнийхээ оролтыг цэвэрлэх

Та утасныхаа цэнэглэгчний оролтыг цэвэрлэхээ мартаж болохгүй. Зөвхөн утасныхаа дэлгэц бус, цэнэглэгчний оролтыг хөвөнтэй модоор арчиж, цэвэрлэнэ.

Утасныхаа дэлгэцэн дээр бараан зураг тавих

Бид цаг харж, мессеж шалгах, дуудлага хүлээж авахдаа утасныхаа дэлгэцийг хардаг. Харин тод гэрэлтэй, өнгөлөг зураг дэлгэцэн дээрээ тавих нь утасны цэнэгийг хурдан дуусгадаг аж. Үүний оронд та утсан дээрээ хар цагаан зураг тавиарай. Энэ нь цэнэгийг хэмнэх тустай.

Автоматаар дэлгэц эргэхийг болиулах

Хэрэв шаардлагагүй бол автоматаар дэлгэц эргэхийг болиулах хэсгийг унтрааж байгаарай. Учир нь энэхүү хэсгийг асааснаар, цэнэг илүү хурдан барагддаг байна.

Хэрэглэсэн цонхнуудаа хаах

Инстаграм, мессенжер болон бусад аппликейшнийг хэрэглэсний дараа тухайн аппликейшнийг бүрэн гаргадаггүй. Үүнээс болж утас гацах, цэнэг амархан дуусах зэрэг асуудал гарч болзошгүй. Харин энэхүү асуудлаас сэргийлэхийн тулд хэрэглэсэн цонхнуудаа хааж байх хэрэгтэй.

Утсаа халаасандаа хийх

Утсаа байнга гартаа барьж явж болохгүй. Гарнаас ялгарах дулаан нь утсыг халааж, цаашлаад цэнэг нь амархан хорогдоход хүргэдэг. Тиймээс утсаа ямагт гартаа барихаас татгалзаж, халаасандаа авч яваарай.

Дэлгэцний гэрлээ багасгах

Та өрөөнд байхдаа дэлгэцний гэрлээ 30-40 хувиар бууруулж байгаарай. Утасны арын гэрэл нь дэлгэц дээрх бүх мэдээллийг харахад хангалттай байдаг тул заавал гэрлийг эцэст нь хүртэл асаах шаардлагагүй. Энэ нь утасны цэнэгийг маш хурдан бууруулдаг аж.

Утсаа чичиргээн дээр тавьж болохгүй

Утасны дуудлагаа чичиргээн дээр тавих нь баттерейний зарцуулалтыг нэмэгдүүлж, цэнэггүй болгодог. Шаардлагагүй нөхцөлд утасныхаа чичиргээг болиулж, зөвхөн дууг нь хааж байгаарай.

Авто цоожлогчийг асаах

Та ухаалаг утасныхаа дэлгэцийг автоматаар унтрах цаг тохируулаарай. Ингэхдээ хамгийн богино хугацаан дээр тохируулах хэрэгтэй. Энэ нь утасны цэнэгийг хэмнэх нэгээхэн арга юм.

“Bluetooth” болон “Wi-Fi”-аа унтраах

“Bluetooth” болон “Wi-Fi”-аа хэрэглээгүй нөхцөлд унтрааж байгаарай. Энэ нь утасны цэнэгийг амархан бууруулдаг тул аль болох “Bluetooth” болон “Wi-Fi”-аа унтрааж байх шаардлагатай.

Утсаа унтраах

Батерейг удаан хугацаагаар цэнэгтэй байлгахын тулд шөнө гар утсаа унтрааж байгаарай. Энэ нь батерейг хөргөж, үйл ажиллагаа нь доголдохоос сэргийлэх төдийгүй цэнэгээ хадгалахад тусална.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...