Гоо үзэсгэлэнгийнхээ төлөө 600 охиныг золиосолсон Гүнгийн ахайтан

2017-09-28 Нийгэм 0

Эмэгтэй хүн бүр гоё сайхан байхыг эрмэлздэг. Гэвч цаг хугацааны жамаар бүх зүйл хуучирч ганддагийн адилаар эмэгтэй хүний гоо сайхан ч цаг хугацаатай. Тэгвэл цаг хугацааны эсрэг тэмцэж, гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд 600 охины аминд хүрсэн гүнгийн ахайтны аймшигт үйлдэл түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Унгарын гүнгийн ахайтан, Цуст хэмээх нэрээр алдаршсан Элизабет Батори нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хэрцгий эмэгтэйчүүдийн нэг гэдгээр түүхэнд тэмдэглэгддэг байна. Тэрбээр хөгширч гоо сайхнаа алдахаас ихээр айдаг нэгэн байсан гэнэ.

Улмаар залуу насаа хадгалан үлдэхийн тулд долоо хоног бүр залуу бүсгүйчүүдийг алж цусаар нь угаалга хийдэг байжээ. Энэ байдлаар 600 гаруй залуу охидыг хөнөөсөн нь нотлогдсон байна. Удаан хугацааны туршид үргэлжилсэн аймшигт аллагын тухай мэдээ 1610 онд эзэн хааны чихэнд хүрчээ. Ззэн хаан хатуу шийтгэл оноож

Гүнгийн ахайтанд тусалж байсан бүгдийг цаазаар авч ахайтанг маш өндөр хамгаалалттай цайзад хорьсон байна. Тэрбээр эзэнгүй цайзад дөрвөн жил хоригдсоны эцэст 1614 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ тухай кино ч хүртэл хийсэн байдаг юм.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...