Хятад улс Хойд Солонгосын бүх компаниудыг хаах шийдвэр гаргалаа

2017-09-29 Нийгэм 0

Пёньяны эсрэг хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хоригийн хүрээнд Хойд Солонгосын хөрөнгө оруулалттай, хамтарсан бүх компаниудыг хаах болсноо Хятадын засгийн газар өчигдөр зарлажээ.

Хориг хэрэгжиж эхэлсэн есдүгээр сарын 11-нээс хойш 120 хоногийн дотор Хятадад үйл ажиллагаа явуулж байгаа Хойд Солонгосын оролцоотой компаниуд, хувь хүмүүсийн үйл ажиллагааг зогсооно гэдгээ Хятадын Худалдааны Яам мэдээлсэн байна.

Мөн гадаад улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг Хятад, Хойд Солонгосын хамтарсан компаниуд хаагдах гэнэ.

Харин НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан ашгийн бус дэд бүтцийн төслүүдийг хоригийн гадна үлдээхээр болсон байна. Есдүгээр сарын 11-нд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосын дэглэмийн эсрэг ээлжит эдийн засгийн хоригоо тавьсан нь хамгийн хатууд тооцогдож байгаа.

Үүний үр дүнд Пёньян жилд $800 саяыг оёмол бүтээгдэхүүний экспортоос, $500 саяыг гадаад дахь ажиллах хүчнээсээ алдахаар болж байна.

Хойд Солонгосоос Хятадад оруулсан шууд хөрөнгө оруулалт 2006-2015 оны хооронд $22 сая байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эрс багасч байгаа нь статистикийн тоо баримтаас харагдаж байгаа юм.

Тухайлбал 2010 онд $11.2 сая байснаа 2014 онд $290,000 болжээ. 2015 онд дөнгөж $70,000 болсон нь 1997 оноос хойшх хамгийн доод хэмжээ гэнэ.

Хөрөнгө оруулалтын ихэнх нь рестораны бизнес байдаг ба Хятад даяар 100 гаруй ресторан ажиллуулдагийн 26 нь Бээжинд байдаг аж.

Эх сурвалж: South China Morning Post

Холбоотой мэдээ

Эх, үр хоёрыг зөөвөрлөхдөө алдаа гаргасан эмч уучлалт гуйлаа

Коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон амаржсан эхийг Өргөө амаржих газраас өчигдөр ХӨСҮТ рү

2021-01-20

Ерөнхий сайд албан тушаалтнуудад хариуцлага тооцох болсноо 19:00 цагаас мэдээлнэ

Эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй байдалтай холбоотой асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж ба

2021-01-20

“Эгчийг маань нүцгэн машинд суулгаж авч явахаас гадна ХӨСҮТ гадаах шатаараа дөрвөн давхар хүртэл алхуулсан”

"Өргөө" амаржих газар төрсөн эхээс коронавирусийн халдвар илэрсэн шалтгаанаар өчигдөр түүнийг ХӨСҮТ

2021-01-20

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...