МАН-ын бүлгийн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжжээ

2017-09-29 Нийгэм 0

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

МАН-ын бүлгийн гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй, зөвхөн Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна.
Гэхдээ бүтэц бүрэлдэхүүний асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тиймээс шинэ Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа энэ асуудлаар нам, бүлэг, удирдах зөвлөлд тодорхой танилцуулгаа хийнэ.

Сайдаар хэнийг сонгох, сонгохгүй вэ гэдэг асуудлаар бид нар ерөөсөө ярилцаагүй.

Бидний гол шалгуур бол тухайн салбарыг хамгийн сайн мэддэг, ард түмэн хүлээн зөвшөөрч чадах хүн юм” гэв.

Одоо Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх гэж байна.

Холбоотой мэдээ

О.Дашпагма: Спутник V вакцины II дахь тунг энэ сард багтан нийлүүлэх урьдчилсан мэдээ авсан

"АСА Станц" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оро

2021-06-22

Т.Бэгзсүрэн: Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн "АСА станц" шууд нэвтрүүлэгт оролцож, Эрдэмтд

2021-06-22

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 20, явуулын найман цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-нд явуулын найм, суурин 20 цэгт иргэдийг ко

2021-06-22

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль