Баян-Өлгийн шоронгоос оргосон этгээдийг 24 жилийн дараа баривчилж ял оноов

2017-09-29 Нийгэм 0

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд яллагдагч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзээтэй байсан 602048 дугаартай хэргийг сэргээн шалгах явцад оргодол Т-гийн байгаа газрыг олж тогтоон баривчилжээ. Яллагдагч Т нь Баян-Өлгий аймгийн шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/08 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан байна.
Гэвч тэрээр тухайн ялыг эдэлж байгаад хорих ангиас оргож 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баривчлагдаж, Баян-Өлгий аймгийн Сум дундын 6-р шүүхээс өмнө нь эдэлвэл зохих ял дээр нь оргосон хэрэгт нь нэмж ял оноон, нийт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Гэтэл ялтан Т нь 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн хорих ангиас дахин оргосон байна. Ингээд 24 жилийн турш оргосон оргодлыг “Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд баривчлан шийтгүүлсэн нь хэрэг хуучирдаггүй гэдгийн баталгаа болжээ.
Оргодол Т нь анх оргохдоо 29 настай байсан бол энэ жил 53 нас хүрчээ. Давтан удаагийн үйлдлээр оргосон түүний хэрэгт Баян-Өлгий аймгийн Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек хяналт тавьж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж шүүхэд шилжүүлсэн байна.
Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор оргодол Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...