Ядуу амьдрал үзүүлсний үр дүн

2017-09-30 Нийгэм 0

Хоёр Хятадын баян иргэн хүүдээ ядуу амьдралыг биеэр мэдэрч үзэг гээд ядуу хөдөө тосгон руу явууллаа. Хүү тэр тосгонд нэг айлд 3 хоног байж цуг амьдарч үзсэн юм. Харьж ирээд доорх байдлаар аавтайгаа ярилцжээ. Аав: Тэнд амьдрал ямар байв даа
Хүү: Өө сайхан байсаан
Аав: Бидний амьдрал тэдний амьдрал ямар ялгаатай байсан бэ?
Хүү: Маш их ялгаа байсан!
Манайд нэг нохой байдаг бол тэднийх 4 нохойтой. Бас манай гэрт цэвэрхэн усан бассейн байдаг шүү дээ. Гэтэл тэнд маш том нуур байсан бөгөөд тув тунгалаг. Түүн дотор загас зөндөө байсан!
Манай хашаанд үргэлж гэрэл асаалттай байдаг бол тэнд тэргэл сар, оддын гэрэл тусаж хашааг гэрэлтүүлж байсан. Манай хашаа ханаар хүрээлэгдэж байдаг гэвч тэдний хашаа маш өргөн уудам хаана ч гэсэн тоглож болдог байлаа. Бараг л тэнгэр хүртэл үргэлжилж байгаа юм шиг санагдсан. Манайхан хөгжим сонсдог бол тэднийхэн шувуудын жиргээ гэх мэт байгалийн сайхан дуу чимээг сонсдог.
Манайд хаа сайгүй хана байдаг харин тэднийх хаалга нь байнга нээлттэй үргэлж найзууд нь ирдэг байсан. Хот газарт гар утас, комьпютер ашиглан холбоо барьдаг байхад тэнд бүгд шуудхан л холбогддог юм байна лээ.
Тэгээд аав хамгийн сүүлд хүүгийнхээ хэлсэн үгэнд гайхсан гэдэг.
Хүү: Ааваа бид ямар ядуу вэ гэдгийг зааж өгсөнд баярлалаа!
Энэ болсон явдлыг хятадын нэгэн алдартай нийтлэлч нийтэлсэн бөгөөд, энэ нь сошиал ертөнцөөр тархаж олон хүмүүсийн анхаарлыг татсан юм.
Хамгийн чухал зүйл юу болохыг үргэлж хүүхдүүд л бидэнд заах юм даа.
Бүх л зүйлийг мөнгөөр худалдан авч болох боловч, өнгөц харахад мөнгө хамгийн чухал юм шиг буруу бодогдох үе байдаг. Гэвч хүүгийн хэлсэн үг “Хамгийн чухал зүйл” юу болохыг хэлж өгсөн гэж бодож байна. Өдөр бүрийг завгүй өнгөрөөх энэ л үед мөнгө болон эд зүйлсийг хэт их хүсээд байгаа юм биш биздээ. Өөрийн тань хажууд хэр зэрэг чухал хүн байгааг мартаагүй биздээ.
Үнэхээрийн “аз жаргал” –ыг мөнгөөр худалдан авахгүй. Дэргэд тань байгаа жижигхэн зүйл байж магад юм шүү.

Холбоотой мэдээ

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль