Хятадын нэрт аялагч Сун Жиен Монголын талаар юу хэлэв

2017-10-02 Нийгэм 0

Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен манай улсад аяллаа.
Тэрээр дэлхийн 105 орноор аялсан бөгөөд 106 дахь нь Монгол Улс байв. Тухайн улсын Засгийн газрын дэмжлэгээр аялдаг бөгөөд аялал жуулчлалын салбарыг нь сошиал орчинд сурталчилж жуулчдын анхаарлыг татдагаараа тэр олон улсад нэр хүндээ олсон юм. Ийнхүү Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен Монголын тухай юу өгүүлснийг хүргэж байна.

МОНГОЛД ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ ИРЭХ БАЙСАН Ч АЙСАН

Тэрээр Монголд ирээд хэдхэн хоносны дараа Улаанбаатар аюулгүй хот гэж жиргэхэд таван сая хүн үзсэн байна. Мөн Улаанбаатарын шөнийн тухай нийтлэлийг цахим сүлжээндээ байршуулахад 20 минутын дотор 300 мянган хүн үзжээ. Тэрээр манай улсад анх удаа ирж байгаа юм. Таван жилийн өмнө ирэх гэж байсан ч нэг найз нь Битгий Монгол руу яваа. Би яваад онгоцны буудал дээр буусны дараагаар намайг цохиж унагаагаад сэрэхэд бүх юм маань байхгүй байсан. Тэгээд Хятадын Элчин сайд руу очиж буцсан гэж зөвлөж байжээ. Тэр үед Сун Жиен айгаад ирээгүй байна. Харин саяхан ирэхэд Монголчууд үнэхээр найрсаг хүмүүс гэдэг нь илт мэдрэгдэж байлаа. Цаашид би Монголын хойд болон баруун хэсгээр аялаад ирнэ. Тэр хугацаандаа энэ найрсаг сайхан занг нь улам мэдэрч явах байх гэж найдаж байна. Улаанбаатар маш том газар нутаг, хөгжил сайтай, сайхан хот байна. Мөн хотын ойролцоо үзэсгэлэнт газрууд, гол мөрөн олон байдаг юм байна. Энэ нь миний сэтгэлийг үнэхээр булааж байна гэсэн юм.

ӨВӨРМОНГОЛООС ЮУГААРАА ДУТДАГ ЮМ БЭ

Хятад улс жуулчдынхаа тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Энэ тоо сүүлийн жилүүдэд бүр ч эрчимтэй нэмэгдэж, улс орнууд Хятадын жуулчдыг аваачихын тулд олон төрлийн судалгаа хийж байна. Улаанбаатар хот Бээжингээс ойрхон мөртлөө маш олон хятад аялагчид ирж үзээгүй байна. Энэ нь менежмэнт муу байгаагийн илрэл хэмээн тэр ярьж байна. Тиймээс монголчууд энэ тал дээр анхаарч ажиллах ёстой юм болов уу. Өвөрмонголоос юугаараа дутдаг юм бэ. Ер нь хоёр улс Монгол болон Хятадын жуулчдад таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр би бас Хятадын жуулчдад ухуулга хийж таниулахын тулд танай оронд ирээд байна гэсэн юм. Тэрээр 2000 оноос хойш дэлхий даяар аялсан бөгөөд цахим сүлжээндээ 10 сая гаруй дагагчтай байна. Сун Жиен Монголд ирээд хамгийн эхлээд Тэрэлж, Мэлхий хад зэрэг газруудаар явжээ.

ИНТЕРНЭТ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАС НЭГ ЧУХАЛ ХЭСЭГ

Монголд ирэхэд хамгийн түрүүнд жуулчдын хүсдэг зүйл нь интернет орчин байдаг. Wifi, үнэгүй интернет, сүлжээний асуудал байна. Тэрэлж рүү очиход гурав жи асахгүй интернэт орж болохгүй байсан тухай ярьж байлаа. Интернэт орчин гэдэг аялал жуулчлалд бас нэгэн чухал зүйл болсон гэдгийг ойлгох нь чухал байна. Хүн болгон аялж буй газрынхаа зургийг бусад хүмүүстээ хуваалцахыг хүснэ. Эргээд Монголын аялал жуулчлалд ч гэсэн эерэгээр нөлөөлнө. Энэ тал дээр илүү анхаарч ажиллах нь зүйтэй байх гэж байлаа. Ийнхүү Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен манай улсад ирээд буцлаа. Тэрээр дараагийн аяллаа Карибын орнуудад хийхээр төлөвлөжээ. Монголын тухай сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан 10 сая хүнд хүргэсэн бөгөөд түүний маршрутын дагуу монгол жуулчид олон ирнэ гэдгийг аялагч онцлож байв.

Т.Батсайхан

Холбоотой мэдээ

“Сүүлийн хоногт илэрсэн 35 тохиолдлын хоёр нь Истанбулын онгоцоор ирсэн хүмүүс байв”

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: "Сүүлий

2021-02-27

ОХУ-д бүтээсэн Спутник-V вакциныг авчрах хугацаа маргааш болжээ

ОХУ-ын Спутник-V вакцин маргааш ирэхээр болсон байна. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг

2021-02-26

“Цаашид харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх зохицуулалт үргэлжилнэ”

Монголбанкнаас сар тутмын ээлжит мэдээллээ танилцуулсны дараа Монголбанкны удирдлагууд сэтгүүлчдийн

2021-02-26

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...