Египетийн Пирамидуудыг хэрхэн босгосон нууцыг археологичид тайлжээ

2017-10-02 Нийгэм 0

Эртний Египетийн Гизагийн пирамидуудыг хэрхэн босгосон тухай өнөөг хүртэл эрдэмтэд бүрэн тайлбарлаж чадахгүй байсан юм. Гизагаас 12 км зайтай Турад пирамидуудын чулуун блокыг бэлдэж, 850 км зайтай Асванд хөшөөний боржин чулуун материалыг бэлдэж байсан нь тодорхой болсон ч тэдгээр бэлдэцүүдийг өнөөдрийн Кайр хотын орчимд хэрхэн тээвэрлэж авчирсан нь нууц байв.

Судлаачид үүнийг олон янзаар тайлбарлаж, нэгдсэн ойлголтод хүрээгүй байлаа. Тэгвэл саяхан нээсэн эртний папирус буюу модны холтсон дээр бичсэн тэмдэглэлээс бэлдэцийг хэрхэн тээвэрлэсэн тухай баримт олжээ.

Уг баримтад өгүүлснээр Нийтийн Тооллын Өмнөх 2,600 онд фараон Хуфугийн пирамидыг босгохдоо 170,000 тонн чулууг Нил мөрний усанд завиар тээвэрлэн Гизад хүргэсэн тухай өгүүлсэн байна.

Нэг бүр нь 2.5 тонн жинтэй чулуун блокуудыг олон мянган боолууд сал завиар тээвэрлэн хүргэж байжээ. Нил мөрнөөс Гиза хүртэл суваг татаж, пирамид босгох талбайд шууд хүргэж байсан байна.

Уг папирусан дээрх бичээс нь Мерер хэмээх гадаадын зочны бичиж үлдээсэн пирамидуудыг хэрхэн байгуулсан тухай шууд эх сурвалж болж байгаа гэнэ. Тэр Турагийн чулуу бэлтгэх газраас Гиза хүртэл усан замаар хэрхэн бэлдэцүүдийг тээвэрлэж байсныг тайлбарлажээ.

Археологич Марк Лехнэр пирамидуудын байрлаж байгаа газрын хөрснөөс эртний усан зам буюу сувгийн ул мөрийг илрүүлсэн байна. “Гизагийн хөндийд чулуунуудыг хүргэдэг байсан төв усан замын зураглалыг бид гаргасан” гэж тэр мэдээлжээ. Нээлтийн тухай “Egypt’s Great Pyramid: The New Evidence” нэртэй баримтат киног өнөөдөр Британий Channel 4 сувгаар цацах гэнэ.

Эх сурвалж: New York Post

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт