Ням гарагт буюу аравдугаар сарын 1-нд БНХАУ-ын үүсгэн байгуулагдсаны 68 жилийн ой тохиож байгаа. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд баярын мэндчилгээ илгээсэн байна.
Харин өчигдөр буюу Баасан гарагт Хятадын гадаад хэргийн яамны ээлжит мэдээллийн цагаар Монгол улсын ерөнхийлөгчийн мэндчилгээнд хариу талархал илэрхийлжээ.
Тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан “Бид дэлхийн олон улс орнуудын удирдагчдаас баярын мэндчилгээ хүлээж авсны дотор ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээ багтаж байгаа. Тэдэнд бүгдэд нь талархал илэрхийлж байна” гээд “Хятад, Монгол улсууд бол найрсаг хөршүүд, Хятад улс хоёр орны хамтын ажиллагаанд үргэлж ач холбогдол өгдөг” гэжээ.
Тэр цааш нь хоёр орон тус тусын ашиг сонирхлыг хүндлэх замаар харилцан итгэлцэл бий болгож, хөгжлийн стратегиа уялдуулан, иргэд хоорондын практик хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Хятад улс хүсч байгааг илэрхийлсэн байна.
Монгол улсын ерөнхийлөгч мэндчилгээндээ хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа, Монгол улсын хөгжилд Хятад улсын үзүүлж буй тусламж дэмжлэгт талархаж явдгаа илэрхийлсэн хэмээн Лү Кан мэдээлжээ.
Эх сурвалж: Xinhuanet
0 cэтгэгдэлтэй