Хүн төрөлхтнийг уяраасан сайхан түүхүүд

2017-10-02 Нийгэм 0

Дайн тулаан, улс төрийн тэмцэл болсон энэ хэцүү цаг үед хүн өөрийнхөөрөө байж бие биендээ туслах нь хамгийн чухал. Дэлхийн бүх алт эрдэнэс, баялгаас илүүтэй жаахан ч атугай бусдад гар сунган туслах нь хэнд ч дулаан, сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм. Бид та бүхэнд 2015 онд хүмүүсийн сэтгэл зүрхийг уяраасан 15 сайн түүхийг хүргэж байна.

Амийг нь аварсан ачтан

Майк Хьюс хэмээх гал сөнөөгч шатаж буй байшингаас есөн сартай охиныг аварсан юм. Энэ явдлаас нэлээд хэдэн жилийн дараа азтай бяцхан охин сургуулийнхаа төгсөлтийн баярт амийг нь аварсан ачтанаа урьжээ. Төгсөлтийн баярын ёслолын индрээс Даниэль Дэвисон охин “Майк Хьюс таныг ирсэнд маш их баяртай байна. Би өглөө сэрэх бүртээ эсэн мэнд байгаадаа талархан таны төлөө залбирдаг. Хэрэв та байгаагүй бол би өнөөдөр ингээд зогсож байхгүй байсан. Танд маш их баярлалаа” хэмээн мэдэгджээ.

Төрсөн өдрийн бэлэг

Зургаан настай хүү Гленн Буратти төрсөн өдрийн баяртаа найз нөхдөө урьсан боловч хэн ч ирээгүй гэнэ. Энэ тухай түүний ээж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэний дараа тухайн дүүргийн цагдаа нар болон гал сөнөөгчид ирж, төрсөн өдрийн баярыг нь хамтдаа тэмдэглэжээ.

Ахмад настанд туслахыг уриалжээ

Өсвөр насны хөвгүүд нэгэн настны байшингийн ханан дээр эрээчсэнийг төмөр замын инженер Джон Сайганик хэмээх залуу сонсож түүнд туслахаар шийджээ. Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудаснаа ахмад настны байшинг засаж, будахад өөртэй нь хамтрах сайн дурын хүн байвал нэгдэхийг уриалсан пост нийтэлжээ. Түүний сайн үйлсэд 95 хүн нэгджээ. Тэд буурлын байшингийн ханыг будаад зогсохгүй, их засвар хийж өгсөн байна.

Асрах газрын нохойн амьдралынх нь сүүлчийн хормыг “гэрэлтүүлэв”

Колумбуса Николь Эллиот хэмээх бүсгүй эдгэшгүй өвчтэй нохойд эзэн хэрэгтэй байна гэх зарыг хараад түүний амьдралынх нь сүүлийн өдрүүдийг сайхан өнгөрүүлэхийн тулд өөртөө авчээ. Честер нэртэй тэрхүү нохой машины цонхоор толгой гаргаж явах, хотдог идэж, гоо сайхны салоноор үйлчлүүлэх мөрөөдлөө биелүүлээд амжсан гэнэ.

Орон гэргүй хүүгийн амьдралыг өөрчилсөн зураг

Филиппины Мандуэ хотын оюутан Джойс Гилос хэмээх бүсгүй гудамжны гэрэлд гэрийн даалгавраа хийж суугаа орон гэргүй хүүгийн зургийг авчээ. Тэрбээр авсан зургаа цахим сүлжээнд нийтэлсэн нь олны анхаарлыг татаж чадсан байна. Тиймдээ ч удалгүй дэлхий өнцөг булан бүрээс хүмүүс тусламжийн гараа сунгаж, хүүд хандив илгээж эхэлжээ. Уг зургийн ачаар хүү улс төрчдийн нүдэнд өртөж сургуулийн бүрэн тэтгэлэгт хамрагдаж, өөрийн гэсэн гэр оронтой болжээ.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө

Төгсөлтийнхөө үдэшлэгт өвчний улмаас очиж чадаагүй ангийн хөвгүүндээ зориулж, ангийнхан нь тусгайлан төгсөлтийн үдэшлэг зохион байгуулж өгчээ.

Үерлэсэн голд живж байсан янзага аварчээ

Билал хэмээх хүү Бангладеш хотын ойролцоох үерлэсэн голд живж буй янзага аварчээ.

Тоглоом худалдан авч хүүхдүүдэд бэлэглэв

Кэрол Сачман хэмээх бүсгүй Нью Йорк хотын дампуурч буй тоглоомын дэлгүүрийн бүх тоглоомыг худалдан авчээ. Тэрбээр авсан тоглоомуудаа хотын хүүхдийн асрамжийн газруудад бэлэглэсэн байна.

Петербург хотын тасалбар түгээгчийг улс даяараа өмгөөлжээ

Виктор Петрович Лукьянов нь Петербург хотод тасалбар түгээгчээр ажилладаг юм. Эелдэг, найрсаг зантай түүнийг зорчигчид ихэд хүндэлдэг байна. Лукьянов нь зорчигчдод 79 орны хэлээр талархлаа илэрхийлж, ахмад настнуудад суудал тавьж өгсөн хүний тасалбарын мөнгийг өөрөө төлдөг байж. Тасалбар түгээгч удирдлагуудынх нь дээрэнгүй өнгө аясыг тэвчилгүй халагдах өргөдлөө өгчээ. Хотын ард иргэд түүнийг ажлаасаа гарсанд ихэд дургүйцэж Нийтийн тээврийн газарт олон мянган гомдол илгээснээр удирдлагууд нь тасалбар түгээгчээс уучлал хүсэж, ажилдаа буцаж орооч хэмээн гуйжээ.

Ач охиноо таван жил үүрсэн эмээ

Хятадын Сычуань хотын 66 настай эмээ өөрийн 14 настай хөгжлийн бэрхшээлтэй ач охиноо таван жилийн турш өдөр бүр дөрвөн км уулын замаар үүрч сургуульд нь хүргэж өгч, авдаг байжээ. Энэ тухай төрийн дээд албан тушаалтнууд мэдэж түүнд туслахаар шийджээ. Одоо тэд сургуулийнхаа ойролцоо шинэ байранд амьдарч, ач охин нь тэргэнцэртэй болж, өөрөө сургууль руугаа явдаг болжээ.

Амьтдын амийг аврахын тулд өөрийн амиа үл хайхарсан хүн

Наото Мацумура хэмээх Японы иргэн Фүкүшима хотод амьдрах болсон цорын ганц иргэн. Тэрбээр бусдын адил тус хотыг орхиж явсан боловч тэнд хоцорсон ан амьтдыг аврахын тулд ганцаараа хотдоо эргэн ирж амьдрах болжээ.

Асрамжийн газрын нохой алдартны найз болжээ

Нэрт жүжигчин Константин Хабенский өөрийн хайртай нохойгоо өвчтэй, бохир байхад нь асрамжийн газраасүрчлэн авч тэжээсэн. Үрчилсэн нохойныхоо өвчнийг эмчлүүлж, угааж цэвэрлэн, асардаг болжээ. Уг нохой харанхуйгаас айдаг тул Хабенский шөнө өрөөнийх нь гэрлийг асаалттай үлдээдэг гэнэ.

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль