Олон жилийн түүхийг харуулсан, түүхт олон машины парад анх удаа зохион байгуулагдлаа

2017-10-02 Нийгэм 0

Монгол улсын шилдэг аж ахуй нэгж “Алтан жолоо групп” ХХК-ийн 25 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ. Ойн баяртаа зориулан “Алтан жолоо”-гийнхон олон өвөрмөц арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь тус компанийн ерөнхийлөгч В.Энхбаатарын хувийн цуглуулга болох хуучны, ховор автомашины парад байв. Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 30-нд олон жилийн турш сонирхон цуглуулсан автомашинууд хотын төвд зочилж, автомашин сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татсан юм.

“Алтан жолоо импекс”, Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” ХХК-ийн байрнаас хөдөлсөн автомашины парад Баруун 4 зам-Сүхбаатарын талбай, Үндэсний соёл, амралтын хүрээлэн гэсэн маршрутаар аялав.

Парадад 1930-аад оноос эхлэх зам тээврийн түүхийг илтгэсэн, тээврийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, нандин дахин давтагдашгүй загвартай автомашинууд монголд анх удаа жагссан юм.

Үе үеийн автомашины хэрэглээ, соёлыг харуулсан машины цуглуулга, үзэсгэлэнд маршал Х.Чойбалсангийн үед унаж хэрэглэж байсан ГАЗ-М1, ГАЗ-М1 Пикап болон Ю.Цэдэнбал агсны хөлөглөж байсан, 220 морины хүчин чадалтай, 60 литрийн түлшний багтаамжтай ГАЗ үйлдвэрийн Чайка ГАЗ-13 машин багтсан байв. Мөн тав тухыг бүрдүүлж, дээд зэрэглэлийг эрхэмлэсэн төмөр хүлэг ГАЗ-21, ГАЗ-12, ГАЗ-2401 болон ачааны ЗИЛ 130 зэрэг 20 гаруй маркийн машин багтсан нь олны харааг булааж байлаа. Мэдээж түүний энэ ховор нандин цуглуулгыг үзэх боломж тэр бүр олдоод байхгүй. Тиймдээ ч уг парадыг зорин ирж буй олны хөл тасрахгүй байсан билээ.

Мөн “Алтан жолоо” группийн охин компани болох “Алтан жолоо импекс” компани энэхүү парад, автомашины үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачуудад зориулан импортолдог Julie’s брэндийн дээжээс бэлэглэж, урлагийн тоглолт, сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулсан юм.

 

 

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль