ОРОС ЦЭРГҮҮД 1945 ОНД ХОЁР САЯ ГЕРМАН ЭМЭГТЭЙГ ХҮЧИРХИЙЛСЭН

2017-10-02 Нийгэм 0

2008 онд “Берлиний эмэгтэйчүүд” гэдэг кино гарсан нь германчуудыг ёстой шокод оруулах нь тэр. Гэхдээ германчуудыг гэхээсээ дэлхийн хоёрдугаар дайнаар фашизмаас дэлхийг аварсан гэдэг оросын чөлөөлөгч зөвлөлтийн улаан армийг нэгмөсөн харлуулж орхисон гэж болно. Киноны үйл явдлыг 1945 оны дөрөвдүгээр сарын 20-нд Гитлерийн төрсөн өдрөөр бөмбөгнөөс хоргодох байранд байсан сэтгүүлч эмэгтэй Марта Хиллерсийн тэмдэглэлийн дэвтрээс сэдэвлэсэн байна. Берлинг зөвлөлтийн цэрэг эзэлсний дараа түүнийг орос цэргүүд нэг биш удаа хүчирхийлжээ. Ийм хувь зохиол германы хэдэн зуун мянган эмэгтэйд яг л адил тохиож. Бөмбөгөнд нурж сүйдсэн хотын гудамжинд орос цэргүүдийн “Алив эмэгтэй наашаа” гэсэн хашгираан тасардаггүй байсан гэдэг.

Дайны дараа хоёр герман энэ талаар таг дуугүй байсан, зүүн буюу БНАГУ болохоор ЗХУ-ын анд нөхөр байсан, баруун германд болохоор хохирогчид, тэдний гэр бүлийнхэн үндсэндээ гэр бүлийн нууц болгон хав дарсан гэнэ. “Берлиний эмэгтэйчүүд” киноны гол дүрд тоглосон Нина Хонс хэвлэлд “Аль аль талдаа л чимээгүй өнгөрөөсөн. Эрчүүд нь болохоор фронтод юу болж байсныг ярьдаггүй, эмэгтэйчүүд нь өөрсдийнхөө зовлонг дурсдагүй байсан” гэж ярьжээ.

2001 онд 90 насандаа нас барсан Марта Хиллерс ч энэ бүхнийг дэлгэхдээ айж байж. Ном нь 1950-иад онд АНУ, Их британид хэвлэгдсэн ч германы тал хэвлэхээс татгалзжээ. Ер нь мэдээж хэн л өөрийн ээж, эхчүүд, эмээгийнхээ талаар ил дэлгэхийг хүсэх билээ дээ. Тэмдэглэлийн дэвтрийг кино болгохдоо ч зарим аймшигтай явдлыг оруулаагүй гэдэг. Киноны үйл явдал болохоор орос цэргүүдэд байнга хүчиндүүлэхээс сэрэмжлэхийн тулд оросын офицерт биеэ үнэлж байгаа эмэгтэйн тухай гарна. Ийм байдлаар олон немц бүсгүй амьд үлдэж, нурж сүйрсэн эдийн засгийн үед хүүхдүүдээ тэжээж байсан гэдэг.
“Харин орос цэргүүдэд хүчиндүүлсэн олон эмэгтэй амиа хорлож байсан. Маш олон нь халдварт өвчин авч, үр хөндүүлж, бас хүүхэд төрүүлж байсан” гэж нийгэм судлаач Ренат Майнхоф хэлжээ.

Үнэхээр ч 1945-48 онд Германд жилдээ хоёр сая эмэгтэй үр хөндүүлж байсан баримт үүнийг гэрчилнэ. 1947 онд зөвлөлт засаг бэлгийн замын халдварт өвчин их дэлгэрсэнтэй холбогдуулаад өөрийн цэргүүдийг орон нутгийн иргэдтэй харьцах асуудлаар хатуу цээрлэл үзүүлдэг болсон байна.
Английн түүхч Энтони Бивор Дэлхийн хоёрдугаар дайны тухай номдоо 1945 оны дундуураас зөвлөлтийн цэргүүд германы газар нутагт хоёр сая эмэгтэйг хүчирхийлсэн гэсэн тоо дурдсан байдаг.

Немцийн болон зөвлөлтийн архиваас авснаа зохиогч зөвхөн Берлинд гэхэд л улаан армийн цэрэг дайчид 130 мянган эмэгтэйг хүчиндсэнээс 10 орчим мянга нь үүний дараа амиа хорлосон гэжээ. Үүнээс гадна түүний “Берлин: 1945 оны аймшиг” гэсэн номд улаан цэргүүд зөвхөн герман эмэгтэйчүүдийг төдийгүй бөөнөөр хорих лагериас чөлөөлөгдсөн зөвлөлтийн эмэгтэйчүүдийг ч хүчиндэж байсан” гэсэн байдаг. Ийнхүү зөвлөлтийн цэргүүд чөлөөлөгдсөн бүхий л нутаг дэвсгэрт ийм хэрэг үйлдсэн гэж баталжээ. Бивор номдоо “Дайны үед эрчүүдийн бэлгийн амьдрал нь нийгмийн хэм хэмжээнээс хэтэрч, сахилга бат, ичиж зовох тухайд ямар ч ойлголтгүй байсан” гэсэн байна.

Гэхдээ бас зохиогч үүнийгээ фашистууд Зөвлөлтийн нутагт юу хийсэн билээ хэмээн харьцуулж, орос цэргүүдийн гэм бурууг “зөөллөжээ”. Их Британи дахь Оросын Элчин сайд Григорий Карасин мэдэгдэл хийж энэ номыг “завхарсан зүйл” гээд бүгд худал зүйл гэсэн байна. ОХУ-ын ШУА-ийн профессор, ХХ зууны дайны түүх судлалын төвийн хэлтсийн эрхлэгч Олег Ржешевский ч бас энэ бүхнийг баримтаар нотлох аргагүй гэжээ. Түүнийхээр бол Биворын ном нь судалгааны бүтээл гэхээсээ дуулиант роман гэнэ.

Оросын эрдэмтэд ер нь нацистуудын зөвлөлтийн нутаг дэвсгэрт үйлдсэний аяганы хариуг улаан цэргүүд барих ёстой байсан, харин ч Улаан арми, холбоотнууд нь немцүүдэд энэрэнгүй хандсан гэж байна.
Британийн Глазгогийн их сургуулийн түүхч, профессор Эван Маудсли эцсийн эцэст эмэгтэйчүүд дайны золиос болж байгаа нь анхны тохиолдол биш гэсэн бол Лондоны түүхч Ричард Овери зөвлөлтийн цэргүүд өөрсдийнхөө эмэгтэйчүүдийг хүчиндээгүй гэжээ.

Гэхдээ л энэ бүхнийг түүхэн баримтууд нотолж байна л даа.
Гвардийн наймдугаар армийн улс өрийн газрын дарга, хошууч генерал М.Скосыревын 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд бичсэн илтгэлд “Цэргүүдийн зүгээс эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, дээрэм хийх, танхайрах явдал сүүлийн өдрүүдэд эрс багасч байна. Суурин газар бүрт ийм гэмт хэрэг 2-3 бүртгэгдэж байгаа нь өмнөхтэйгээ харьцуулахад эрс багассан тоо юм” гэжээ.
Белорусын нэгдүгээр фронтын улс төрийн газрын дарга дэслэгч генерал С.Галажевын 1945 оны тавдугаар сарын 31-нд илгээсэн илтгэлд бас “Фронтын анги нэгтгэлүүдээс германчуудтаөй зүй бусаар харьцах явдал гарч байгааг шууд хэлэх нь зүйтэй. Ийм явдал ихэвчлэн гэр бүлийнхэн нь немцүүдйин зэрлэг аллагын золиос болсон, хувийн өшөө авах гэсэн хүмүүсээс гарч байна” гэж бичсэн нь ч бий.

Оросын сэтгэл судлаач Михаил Решетников “Өнгөрсөн хийгээд ирээдүй цагийн баатарлаг үйлсийн сэтгэлзүй” судалгааны ажлаараа 1992 онд Берлины кино наадамд 1945 онд зөвлөлтийн цэргүүд Герман, Польшид хоёр сая эмэгтэйг хүчиндсэн гэдгийг нүдээр үзсэн хүний яриагаар баримтат кино болгон үзүүлсэн байдаг. Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилснээр бол тэр үед 15-16 настай байсан герман охидыг орос цэргүүд 100 удаа хүртэл хүчиндэж байсан гэсэн байна. Тэгээд хамгийн аймшигтай нь эл хэргийнхээ гэрч болгож, өөрөө хэрэгт татагдахгүйн тулд охидыг хүчирхийлснийхээ дараа буудан алдаг байсан гэнэ.

Эх сурвалж: www.assa.mn

Холбоотой мэдээ

“Оюу толгой” компани ₮230 тэрбумыг Төрийн санд шилжүүлжээ

"Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу Пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Эн

2021-02-27

“Сүүлийн хоногт илэрсэн 35 тохиолдлын хоёр нь Истанбулын онгоцоор ирсэн хүмүүс байв”

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: "Сүүлий

2021-02-27

ОХУ-д бүтээсэн Спутник-V вакциныг авчрах хугацаа маргааш болжээ

ОХУ-ын Спутник-V вакцин маргааш ирэхээр болсон байна. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг

2021-02-26

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...