Секс хүүхэлдэй түрээсэлж эхэллээ

2017-10-03 Нийгэм 0

Хятадад унадаг дугуй, шүхэр, сагсан бөмбөг зэрэг түрээсийн үйлчилгээнүүд олон бий. Харин нэгэн компани саяхнаас түрээсийн секс хүүхэлдэй үйлчилгээ нэвтрүүлж эхэлжээ.

Хятадын секс-бүтээгдэхүүн худалдаалагч “Touch” компани саяхан Бээжин хотноо “түрээсийн найз бүсгүй” үйлчилгээг нэвтрүүлсэн гэнэ. Тэндээс хятад, орос, солонгос, хонконг “найз бүсгүйг”-ээс гадна сэлэм, бамбай барьсан “Wonder Woman”-г мөн түрээсэлж авч болох ажээ. Бээжин хотын “дундын эдийн засгийг” бүрдүүлэгч түрээсийн бусад бүтээгдэхүүний нэг адил бодит хэмжээтэй секс хүүхэлдэйг урьдчилан захиалах гар утасны аппликейшн хүртэл гарсан байна.

“Touch” компани секс хүүхэлдэйг үйлчлүүлэгчид хүссэн үед нь хаана ч хүргэж өгч үйлчлэхээс гадна үйлчлүүлэгчийн хүссэнээр үсийг нь засаж, хувцсыг нь сольдог гэнэ.

Үйлчлүүлэгчид хэрэв секс хүүхэлдэйтэй болзоогоо халуухан байлгая гэвэл нэмж хөлс төлдөг аж. Нэмж хөлс төлсөн тохиолдолд хүүхэлдэй янз бүрийн дуу, авиа гаргадаг гэнэ.

Секс хүүхэлдэйн нэг шөнийн түрээсийн үйлчилгээ 298 юань. Гэхдээ үйлчлүүлэгч хүүхэлдэйг эргүүлж авчрах баталгаа болгож, 8,000 юанийн барьцаа мөнгө төлөх ёстой гэнэ.

“Touch” компани секс хүүхэлдэйг хүний мэдрэмж төрүүлэхээр боловсронгуй болгохоор ажиллаж байгаа юм.

“Төгс хэлбэртэй, дуулгавартай ийм хүүхэлдэй ганц бие эр хүний хэрэгцээг хангаж чадна. Нэг товчлуур дарахад л та ганц бие хүн байхаа болино” хэмээн компанийн төлөөлөгч бүтээгдэхүүнээ сурталчилжээ.

“Touch” компани гэрлэж амжаагүй, ганц бие олон сая эрчүүдийн бэлгийн хэрэгцээг хангаж, жендерийн тэгш бус байдлыг өөрчлөх зорилгоор секс хүүхэлдэйн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх болсон гэж тайлбарласан байна. Өөр бас нэг шалтгаан нь гэрлэсэн ч гэр бүлээсээ удаан хугацаагаар хол байдаг эрчүүдтэй холбоотой ажээ.

Секс хүүхэлдэйн түрээсийн үйлчилгээг Бээжинд нээсний дараа улс даяар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Дундын эдийн засгийг төрөөс дэмжиж ирсэн Бээжинд унадаг дугуйнаас эхлээд караоке өрөө хүртэл гар утасны ганц товчлуураар авах боломжтой төрөл бүрийн үйлчилгээнд хятадууд маш дуртай гэнэ.

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэ

2021-01-26

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...