Өөдөө тэмүүл: Сөрөг ертөнцөд эерэг амьдрах нь!

2017-10-04 Нийгэм 0

Сөрөг бодол хүн бүрд байдаг нь гарцаагүй үнэн, гэхдээ л нийгэм тэр даяараа сөрөг хандлагад нэрвэгдэж буй талаарх тоо баримтууд намайг үе үе айлгадаг. Олон жил бусдын нөлөөнд, өөрийнхөө мууд, сошиал гэх айхавтар ертөнцөөр надад үл захирагдах хар бараан мэдээ дунд нэг мэдэхнээ стакан дундуурхан ус харахдаа л удахгүй дуусах нь хэмээх бараан өнгөөр л хардаг болчихсноо олж мэдэв. Өөрийгөө өөдрөг үзлийг түгээн дэлгэрүүлэгч хэмээн итгэж явсан үе маань юу ч үгүй болох шиг л болов. Яг энэ үедээ ингээд зүгээр суугаад байж болохгүй, аливаа бурууг засахгүй аваас хэзээ ч салж үл чадна хэмээн өөртөө итгүүлээд Дайлан Ж Камерон хэмээх зохиогчийн Сөрөг ертөнцөд Эерэг амьдрах нь (Positive thinking in a negative world) хэмээх номыг сонгон уншихаар шийдсэн юм.

Ном нь нимгэн талдаа орох бөгөөд 4-5 цагт дуусчихаар товч бөгөөд тодорхой ном байлаа. Энэ ном Монголд олдоц багатай тул аль болох дэлгэрэнгүй тайлбар бичихээр сууна.
Дайснаа ялахын тулд түүнийг сайн танин мэдэх цаашлаад гаргаж болох хор хөнөөлийг нь танин мэдэх нь чухал. Эерэгээр харж амьдрах нь яг л нартай өглөөтэй ижил, ийм бодолтой амьдарвал таны харилцаа сайжирч, амьдралыг үзэх үзэл өсөн, аль болох баяр баясгалантай болох ба хамгийн гол нь стресс хэмээх өөдгүй дайсан, шимэгч хорхойгоос аль болох холдон одно гэсэн үг билээ.

Стресс биднийг шимээд зогсохгүй, таны гэр бүлийг, найз нөхдийг, хамтран зүтгэгч нарыг, болоогүй тэр чигээрээ нийгмийн хандлагад сөргөөр нөлөөлж бусдад дамжин, шимсээр явдаг ба эцэс төгсгөлгүй гинжин цуваа шиг дамнасаар буцаад тань дээр ирдэг. Юм харахаар л шүүмж хэлдэг, хэн нэгнийг хараад уурлаж цухалддаг, багахан зүйл дээр гуниглаж суудаг, хүн амьтантай баймааргүй, нэгэн үед хайрлаж хүндэлдэг зүйлс чинь үгүй мэт, харанхуйд л суумаар гэх мэт олон шинж тэмдгээр стресс илрэх ба хүссэн хүсээгүй та аль хэдийнээ энэ гинжин цуваанд өөрийн мэдэлгүй өртчихсөн гэж бодохоор шинэ үеийн чимээгүй тахал хэмээдэг нь учиртай.

Одоо тэрхүү тахлаасаа салах хүслэн болж буй хэмээн итгээд хэрхэн үүнээс холдох тухай зохиолчийн бичсэнийг хүргэе. Таны эргэн тойрноосоо ямар ч шаналалгүй байнга инээмсэглэж, юу ч тохиолдсон давж гарах хүсэлтэй явдаг өөдрөг цовоо хэн нэгнийг мэдэх бол таны ирээдүй тийм л байх хэрэгтэй гэсэн үг. Сөрөг хандлагаасаа эерэг рүү шилжинэ гэдэг дэлгүүрт ороод юм авахтай адил биш ба удаанаар бие дасгаж тархиа вирусээс салгаж ахин програмчлана гэсэн үг. Бидний бие өөрөө өөрийгөө дахин програмчлах чадвартай ба та сэдлээ өгөөд үе үе санахад бараг л хангалттай.

Сайн сайхан талыг нь бод
Бидэнд хүнд хэцүү өдөр тохиолддог, энэ бол няцаашгүй үнэн бөгөөд тэр үеийг давж гарахын тулд сайн сайхныг бодохоос өөр зам үгүй.
Ямар ч онцгүй юм болсон ганц сайн талыг гаргаж бодох хэрэгтэй. Хорвоод хоёр төрлийн сурах арга барил бий нэг нь заалгаж сурах, нөгөөдөх нь биеэрээ туршиж сурах. Бид хоёр дахь аргаар нь сурч буй зүйлээ няцааж алдаа мадаг хэмээн үздэг нь боловсролын системд энэ төрлийн ойлголт суулгах хичээл заадаггүйтэй холбоотой. Гэхдээ заалгаагүй гээд гараа хумхиад суух биш энэ талаар ойлгож мэдэх хэрэгтэй, хүүхэд биеэрээ гардаж хийсэн зүйлээ бараг маргадгүй үүнтэй адил та ч бас хэзээ ч мартахгүй хичээл сурлаа гэж бодох. Одооноос хэцүү үед дандаа нэг ч бол сайн талыг нь заавал олох гэж хичээгээрэй.
Ном богинохон бөгөөд, тодорхой бичигдсэн ба стрессийг, сөрөг хандлагыг давах цор ганц арга бол өөдрөгөөр бодох хэмээжээ. Үг, үйлдэл, бүгд л бодлоос эхтэй шүү дээ. Энэ номын бас нэг онцлог нь 3 бяцхан дасгалтай ба эдгээр дасгалыг өдөр бүр хийхийг зохиолч зөвлөсөн ба үгүй гэхдээ санасан үедээ заавал хийж байгаарай.

Өдөр бүр талархаж буй 3 зүйлээ бичих: үүнд байнга адил зүйл бичихээсээ илүү өчигдөрт юунд талархсан тухайгаа бичиж тэмдэглэвэл зүгээр санагдсан. Өглөөг эерэгээр эхэлнэ гэдэг өдрийн аз жаргалыг 30% өсгөдгийг та мэдэх үү?
Хүчилтөрөгч бол таны салшгүй нөхөр, үнэнч анд, тиймээс аль болох олон амьсгал авах, цэвэр агаарт үе үе гарах хэрэгтэй.

Уурлаж бухимдах үедээ хариу үйлдэл үзүүлэхийн өмнө секундийн хэмнэлээр 10 тоолсныхоо дараа ахин бодоод хариулахад уур уцаар багасаж бодит байдлаар хандах болно, бас ядаж л хөгшрөлт багасах болно!

Сайн сайхнаар төсөөл, өөрийгөө магт. Хүн магтаалд тун дуртай ба өөрийгөө магтахад аз жаргалын гормон ялгардаг. Тиймээс толинд харахдаа хөөрхөн гоё эмэгтэй шүү, үрээ харахдаа ийм сайхан маамууг би түрүүлсэн гэхээр, нөхрөө харахдаа ийм түшигтэй хань байх гэх мэтээр бодолдоо дандаа сайнаар төсөөл, магт. Нөхөртөө, найз залуудаа уурласан үедээ дотроо арав тоолоод, дараа нь нэг сайн талын бодоход л сэтгэл чинь хамаагүй хөнгөн байх болно.

Уур биеийг зовооно гэдэг үг бий. Уур бухимдал бол сөрөг хандлагын үр дүн билээ. Тиймээс ар гэрээ, өөрийгөө, найз нөхдөө чадахаараа хамгаалахын тулд та өөрөө эерэг байхаар хичээх хэрэгтэй. Хорвоод хүнд хэцүү зүйлс таныг уурлаж бухимдлаа гээд багасахгүй харин ч эерэгээр харж бусдыг хайрлан хүндлэх үедээ та хорвоог сайхан болгоход өөрийн үнэт хувь нэмэрээ оруулж буй билээ. Та бол үнэ цэнэтэй нийгмийн гишүүн, бусдын хайрт охин, үрийнхээ бурхан ээжий нь, ханийнхаа халамжит түшиг, нөхдийнхөө үнэнч анд, та бол дотроо сая сая эсээр бие тэтгэж энэ амьдралыг олж авсан азтай хүмүүн. Тиймээс энэ амьдралаа аз жаргал, баяр баясгалантай байх эрхтэй. Сөрөг юм нийтэлдэг сэтгүүл, сониноос татгалз, Фейсбүүк дээр байнга сөрөг юм бичдэг найз танд ч бас байдаг бол бүгдээс нь сал, оронд нь эерэг хоол хийх тухай, юм оёж сурах Фейсбүүкийн бүлэгт орж болно. Бидний амьдрал бол бидний сонголт гэж би итгэдэг,хувь заяагаа ч бас бид өөрөө сонголтоороо бүтээдэг. Тиймээс та эерэг сайхан амьдралыг сонгох эрхтэй.

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль