Н.Номтойбаяр өөрийгөө осол гаргасныг хүлээн зөвшөөрөв үү

2017-10-04 Нийгэм 0

Есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг Түлүүгийн давааны орчим, “Дондогийн булаг” гэдэг газар автын онц ноцтой осол гарсан. Ослын улмаас мотоциклтой зорчиж явсан иргэн Ч “Мерседес Бенз жи класс” маркийн … улсын дугаартай машинд мөргүүлж нас барсан. Уг “Бенз жи класс” машинд Засгийн газрын нэр бүхий сайд, олны танил урлагийн хүнтэй согтуурсан байдалтай хамт явсан гэх мэдээллийг манай сайт анхлан мэдээллэсэн.
Энэ мэдээлэл гараад удаагүй байхад буюу дөнгөж сая нэр бүхий сайд өөрийгөө илчилж мэдээлэл хийлээ. Тодруулбал Нийгмийн хамгааллын сайдыг түр орлон гүйцэтгэгч Н.Номтойбаяр дөнгөж сая төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Осол болсон нь үнэн. Орон нутгаар томилолттой явж байх эсрэг урсгалаас ирж явсан мотоцикльтой иргэн мөргөж осолдсон. Гэхдээ би жолоо барьж яваагүй. Зорчигчийн суудалд сууж явсан. Ослын газар байлцсан хүний хувьд гэрчийн мэдүүлэг өгсөн” гэх утга бүхий зүйл ярив.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...