Я.Санжмятав: У.Хүрэлсүх та Ардчилсан намтай нийлж олонх болсон

2017-10-04 Нийгэм 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Монгол улсын 30 дахь ерөнхий сайдаар томиллоо. Чуулганы хуралдааны үеэр Ардчилсан намын бүлгийн дарга Я.Санжмятав Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан үг хэлсэн юм.

Я.Санжмятав: АН ард түмнээс 40 хувийн санал авсан. Өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжиж гаргасны төлөө У.Хүрэлсүх АН-ын ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бидэнтэй хамтран ажиллах үүрэг хүлээн гэдгийг хэлмээр байна. Маш олон хүндрэлтэй асуудал бий шүү. Хүрэлсүх сайдад захиж хэлэхэд өнөөдрийг хүртэл цөөнх гэдэг юм уу ард түмэн таны талд байсан байж болно. Тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс гээд олон асуудлууд тулсан учир таны талд байсан. Одоо Ерөнхий сайд болоод тамгаа авсны дараа энэ бүх зовлон таны ачаа болно шүү. Ялангуяа багш, эмч нарын цалингийн асуудал яригдаж байна. Болохгүй, чадахгүй, бүтэхгүй гэж ерөөсөө хэлж болохгүй. Аль болох алхам гаргаарай. Дараагийн сонгууль хүртэл 3 жилийн хугацаа байна хичээж, зүтгэж ажиллаарай. Эдийн засгийн асуудал хүнд байгаа ОУВС-тай Ж.Эрдэнэбатын засгийн газар хамтарч ажилласан шүү. Алдаа оноотой зүйл байж болно. Гэхдээ өдөр шөнөгүй зүтгэж яваад бүтээсэн зүйлийн цааш нь үргэлжлүүлэхэд онцгой анхаараарай. Хүүхдийн мөнгийг өгөөрэй. Та одоо бол цөөнх байгаа шүү. Ардчилсан намтай нийлж олонх болсон.

Холбоотой мэдээ

Хотын даргын шийдвэрээр Camerton хамтлагт тоглолтоо хийжээ

Өчигдөр “The Night With Camerton” мини концерт Зайсан Хилл цогцолборт боллоо. Энэхүү тоглолтыг зохио

2021-10-16

Хотын даргын шийдвэрээр Камертон хамтлаг тоглолтоо хийжээ

Өчигдөр “The Night With Camerton” мини концерт Зайсан Хилл цогцолборт боллоо. Энэхүү тоглолтыг зо

2021-10-16

Шинээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчт

2021-10-14

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...