Эмэгтэй бэлгэвчний давуу тал

2017-10-04 Нийгэм 0

Эмэгтэй бэлгэвчний давуу тал нь эр бэлэг эрхтэнд огт мэдрэгддэггvй, ямар нэг байдлаар vрэлт, өвдөлт өгөхгvй, эр эрхтнийг vтрээнд чөлөөтэй хөдлөх бололцоо олгодог байна. Учир нь фемидомын vтрээн дэх хэсэг нь эр бэлэг эрхтний хөдөлгөөний дагуу уян хатан байдаг. Мөн vтрээнд байхдаа гадны биет орсон гэж мэдэгдэхээргvй зөөлөн тул эрчvvд кондомоо углахдаа болон кондомтой бэлгийн харьцаанд ороход мэдрэгддэг шиг эвгvй байдал, мэдрэмж төрдөггvй сайн талтай.

Эмэгтэй бэлгэвч нь сексийн vед бэлгийн замыг эрхтнvvдийн арьсыг найдвартай хамгаалдаг. Эр бэлгэвчийг хэрэглэхэд бэлэг эрхтний тээрхий эмэгтэйн бэлгийн их уруулд хvрч халдвар тараах болзошгvй байдаг бол фемидом энэ байдлаас бvрэн хамгаалж чаддаг байна. Өөр нэг өгvvлшгvй давуу тал бол эмэгтэй бэлгэвчийг яг хурьцлын vед биш, хэдэн арван минут, бvр хэдэн цагийн өмнө ч хийчихсэн байх боломжтой тул бэлгэвч углах гэж тааламжит цагаасаа хумслах хэрэггvй.Эмэгтэй бэлгэвчийн талаар

 

Эмэгтэй бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлт болон БЗДХ/ДОХ-оос хамгаалох зорилгоор үтрээндээ хийж хэрэглэдэг хэрэгсэл юм. Анх 1992-1993 оноос Европ, Америкт хэрэглэж эхэлсэн. Эмэгтэй бэлгэвч нь полиуретан гэдэг маш уян хатан материалаар хийгдсэн бөгөөд 17см урт, 7,8см диаметртэй, хоёр үзүүртээ том, жижиг уян цагирагтай. Жижиг буюу дотор цагираг нь бэлгэвчийг үтрээнд байрлуулахад зориүлагдсан бөгөөд том буюу гадна цагираг нь бэлэг эрхтэний гадна байрлаж бэлгэвчийг үтрээ рүү мултарч орохоос хамгаалдаг. Эмэгтэй бэлгэвч нь зориулалтын тосоор тослогдсон байдаг бөгөөд нийлэг эдээр хийгдсэн тул шаардлагатай үед тосон болон усан суурьтай ямар ч тосоор тосолж болно. Эмэгтэй бэлгэвч нь элдэв үнэргүй бөгөөд ямар нэгэн харшил үзүүлдэггүй.

– Эрэгтэй бэлгэвчтэй адил зөвхөн 1 удаа хэрэглэнэ

– Эмэгтэй бэлгэвчийг эрэгтэй бэлгэвчтэй хамт зэрэг хэрэглэж болохгүй.

Холбоотой мэдээ

Д.Дагвадорж циркийн амьтадыг буудан хөнөөсөн үү?

Цирк үзсэн хүүхдүүд заавал тойрдог байв. Учир юу гэвээс циркийн амьтад юу идэж байгааг, яаж амьдрах

2021-10-24

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...